ДУУЛАЛ 61:1-8
ДУУЛАЛ 61:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Хашхирахыг минь сонсооч, Бурхан, Залбиралд минь чих тавиач. Зүрхээ цөхрөн доройтоход Газар дэлхийн хязгаараас би Таныг дуудаж байна. Надаас өндөр хад уруу Намайг хөтлөн гаргаач. Учир нь Та надад Хоргодох газар, Дайсны урдах бат бэх цамхаг билээ. Би майханд тань мөнхөд амьдрахсан. Таны жигүүрийн сүүдэр дор хоргодохсон. Села Бурхан, Та тангаргуудыг минь сонссон билээ. Нэрээс тань эмээгчдийн өвийг Та надад өгсөн. Та хааны өдрүүд дээр өдрүүд нэмж, Он жилүүдийг нь үеийн үед үргэлжлүүлэх болтугай. Тэрээр Бурханы өмнө мөнхөд амьдарна. Түүнийг хамгаалуулахаар Энэрэл хайр ба үнэнийг томилооч. Тийнхүү өдөр өдрөөр ам өчгөө төлсөөр Би Таны нэрийг мөнхөд магтан дуулна.
ДУУЛАЛ 61:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхан, миний хашхирахыг сонсооч. Миний залбиралд чих тавиач. Миний зүрх сэтгэл дарамтанд ороход газар дэлхийн хязгаараас би Таныг дууддаг. Надаас өндөр хадан тийш намайг хөтлөөч. Учир нь Та миний хоргодох газар, Дайсны эсрэг бат бэх цамхаг байсаар ирсэн билээ. Өөрийн майханд намайг мөнхөд суулгаач. Таны жигүүрийн дор намайг хоргодуулаач. Села Бурхан, Та миний тангаргуудыг сонссон билээ. Та нэрээс тань эмээгчдийн өвийг надад өгсөн. Та хааныг урт наслуулна. Тэрээр олон үеүдийн турш амьдарна. Тэрээр Бурханы өмнө мөнхөд амьдрах болно. Түүнийг хамгаалуулахаар хайр энэрэл болон үнэнийг томилооч. Тийнхүү өдөр өдрөөр өөрийн тангаргуудыг биелүүлэхийн тулд Би Таны нэрийг мөнхөд магтан дуулна.