ДУУЛАЛ 60:1-12
ДУУЛАЛ 60:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурхан, Та биднээс татгалзсан. Та биднийг няцалсан Та уурлан хилэгнэсэн. Бидэн уруу эргэн хараач. Та газрыг доргиож хагалсан. Газар хөдөлж байгаа тул Цөмөрхийг нь нийлүүлээч. Та ард түмэндээ Бэрх хэцүүг үзүүлсэн. Гуйвуулдаг дарсыг Бидэнд Та өгсөн. Үнэний төлөө өргүүлэхээр Өөрөөс тань эмээдэг хүмүүст Тугийг Та өгсөн. Села Таны хайртууд Чөлөөлөгдөхийн тулд Баруун мутраараа аварч, Бидэнд хариулаач. Бурхан ариун газартаа айлдахдаа “Би ихэд баярлана, Би Шехемийг хувааж, Суккотын хөндийг хэмжинэ. Гилеад Минийх, Манассе ч Минийх. Ефраим ч Миний толгойн дуулга. Иуда бол очирт таяг минь. Моаб Миний угаалгын сав. Едомын дээр Би гутлаа шиднэ. Филистийн дээгүүр Би Ялгууснаар хашхирна” гэв. Хэн намайг бэхлэгдсэн хотод авчрах вэ? Хэн намайг Едом уруу хөтлөх вэ? Өө, Бурхан, Та Өөрөө Биднээс татгалзсан бус уу? Өө, Бурхан, Та Манай цэрэгтэй хамт давшихгүй гэж үү? Өстний эсрэг бидэнд туслаач, Учир нь хүнээр авруулах нь дэмий хоосон юм. Бурхантай хамт бид зоригтой байна. Өстнүүдийг маань гишгэлэгч нь Тэр билээ.
ДУУЛАЛ 60:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхан, Та биднээс татгалзсан. Та биднийг няцалсан. Та уурлан хилэгнэсэн. Биднийг сэргээгээч. Та газрыг хөдөлгөн, түүнийг хагалсан. Газар доргиж байгаа тул түүний цөмөрхийг нийлүүлээч. Та Өөрийн ард түмнийг хэцүү бэрхээр туулуулсан. Та бидэнд гуйвуулан дайвуулдаг дарсыг уулгасан. Та Өөрөөс тань эмээдэг хүмүүст тугийг өгсөн. Ингэснээр үүнийг үнэний төлөө өргүүлсэн. Села Таны хайрт чөлөөлөгдөхийн тулд Баруун мутраараа аварч, бидэнд хариулаач. Бурхан ариун газартаа айлдсан нь “Би ихэд баярлана, Би Шехемийг хувааж, Суккотын хөндийг ч хэмжинэ. Гилеад бол Минийх, Манассе ч Минийх. Ефраим ч бас Миний толгойн дуулга. Иуда бол Миний очирт таяг. Моаб бол Миний угаалгын сав. Едомын дээр Би гутлаа шиднэ. Филист ээ, Надаас болж чанга хашхир!”. Хэн намайг бүслэгдсэн хот уруу авчрах вэ? Хэн намайг Едом уруу хөтлөн дагуулах вэ? Өө, Бурхан, Та Өөрөө биднээс татгалзаагүй юм уу? Өө, Бурхан, Та манай цэргүүдтэй хамт давшихгүй гэж үү? Өстний эсрэг бидэнд туслаач, Учир нь хүнээр авруулах нь хоосон юм. Бурханаар дамжуулаад бид зоригтой байх бөгөөд Бидний өстнүүдийг гишгэчлэх нэгэн бол Тэр билээ.