ДУУЛАЛ 59:1-17
ДУУЛАЛ 59:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхан минь ээ, намайг дайснуудаас минь авраач. Миний эсрэг босогчдоос хол, өндөр газарт намайг тавиач. Гэм буруу үйлдэгчдээс намайг чөлөөлж, Цус урсгадаг хүмүүсээс намайг авраач. Үзтүгэй, тэд миний амийг хороохоор отож байна. Хүчит хүмүүс намайг эсэргүүцэхээр цугларч байгаа бөгөөд ЭЗЭН, энэ нь миний алдаа зөрчлийн ч, нүглийн ч төлөө бус. Миний буруу байхгүй атал тэд гүйн ирж, миний эсрэг босдог. Надад туслахаар босож, хараач. Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан, Та бүх үндэстнүүдийг шийтгэхээр босооч. Гэм буруу дотор тэрслэгч хэнд ч өршөөлөө бүү үзүүлээч. Села Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж, Хотыг тойрон явдаг. Үзтүгэй, тэд амаараа хэрхэрдэг. Тэдний уруулд илд байдаг. “Хэн сонсох юм бэ?” гэж тэд хэлдэг. Харин ЭЗЭН, Та тэднийг шоолж инээдэг. Та бүх үндэстнүүдийг дооглон тохуурхдаг. Түүний хүч чадлаас болж би Тан уруу харна. Учир нь Бурхан бол миний бат цайз. Миний Бурхан Өөрийн хайр энэрлээр намайг угтан авна. Бурхан надад дайснууд уруугаа дээрээс харахыг зөвшөөрнө. Тэднийг битгий хөнөөгөөч, эс тэгвэл миний хүмүүс мартана. Бидний бамбай болох Эзэн, Өөрийн хүч чадлаар тэднийг тарааж, тэднийг дорд болгооч. Тэдний амны нүгэл бол уруулаас гарах үгс юм. Тэднийг өөрсдийнх нь бардамнал дотор, Мөн хэлдэг хараал, худлын төлөө бариулаач. Уур хилэнгээр сөнөөгөөч. Тэднийг үгүй болтол нь сөнөөгөөч. Бурхан Иаковын дотор дэлхийн хязгаар хүртэл захирдгийг таниулаач. Села Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж, Хотыг тойрон явдаг. Тэд хоол хайн тэнүүчилж, Цадаагүй бол шөнөжин архирдаг. Харин би Таны хүч чадлын тухай дуулна. Би өглөө Таны хайр энэрлийн тухай баяр хөөртэйгөөр дуулна. Учир нь Та миний бат цайз, Зовлон шаналлын өдөр миний хоргодох газар байсаар ирсэн. Хүч чадал минь ээ, Би Таныг магтан дуулна. Учир нь Бурхан бол миний бат цайз, надад хайр энэрэл үзүүлдэг Бурхан билээ.
ДУУЛАЛ 59:1-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурхан минь ээ, намайг Дайснуудаас минь чөлөөлөөч Миний эсрэг босогчдоос Намайг холдуулаач. Ёс бусыг үйлдэгчдээс Намайг чөлөөлөөч Цус урсгадаг хүмүүсээс Намайг авраач. Гэмт үйлдлийн минь ч, Нүглийн минь ч учир бус атал Харагтун, ЭЗЭН! Тэд амийг минь отож байна. Хүчит хүмүүс Миний эсрэг цугларч байна, Хилэнц байхгүй атал Тэд гүйн ирж, байрлалаа эзэлж байна. Надтай уулзахаар босож, хараач. Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан, Та бүх үндэстнийг шийтгэхээр босооч. Ёс бусыг тэрслэн үйлдэгчдийг Бүү өршөөгөөч. Села Тэд үдшээр эргэж ирээд, Нохой мэт гийнаж, Хотыг тойрон явна. Үзтүгэй, тэд амаараа хэхэрнэ. Урууланд нь илд байна. “Хэн сонсох юм бэ?” гэж хэлэвч ЭЗЭН, Та тэднийг шоолж инээнэ. Та бүх үндэстнийг тохуурхана. Хүч чадал минь ээ, Таныг би харах болно, Учир нь Бурхан миний бат цайз. Бурхан минь энэрэл хайраараа Намайг угтан авна. Бурхан минь намайг Дайснуудыгаа харахыг зөвшөөрнө. Тэднийг бүү алаач, Эс тэгвээс хүмүүс минь мартана. Бидний бамбай Эзэн, Хүч чадлаараа тэднийг тарааж, Дорд болгооч. Амны нь нүгэл болбоос Уруулынх нь үгс юм. Өөрсдийн хэлдэг хараал, худлын төлөө Тэд бардамнал дотроо баригддаг. Уур хилэнгээр сөнөөгөөч, Тэднийг үгүй болтол нь сөнөөгөөч Иаковыг Бурхан захирдаг гэдгийг Дэлхийн хязгаарт хүртэл мэдэх болно. Села Тэд үдшээр эргэж ирээд, Нохой мэт гийнаж, Хотыг тойрон явна. Идэх юм эрэн тэнүүчилж, Цадаагүй бол шөнөжин архирдаг. Харин би хүч чадлыг тань дуулна. Өглөөгүүр хайр энэрлийг тань Баяр хөөртэйгөөр дуулна. Учир нь Та зовлон шаналлын минь өдөр Миний бат цайз, Хоргодох газар минь байсаар ирсэн. Хүч чадал минь ээ, Би Таныг магтан дуулна. Учир нь Бурхан, миний бат цайз Надад энэрэл хайраа үзүүлдэг Бурхан.