ДУУЛАЛ 57:1-3
ДУУЛАЛ 57:1-3 Ариун Библи 2013 (АБ2013)
Намайг өршөөгөөч, Бурхан, Намайг өршөөгөөч Учир нь сэтгэл минь Таны дотор хоргодож байна. Таны жигүүрийн сүүдэрт би Хорлол өнгөртөл хоргодно. Би Хамгийн Дээд Бурханд, Миний төлөө зорилгоо биелүүлдэг Бурханд хашхирна. Тэрээр тэнгэрээс илгээж, Намайг аварна Намайг залгихаар завдагчдыг зэмлэнэ. Села Энэрэл хайр ба үнэнээ Бурхан илгээнэ.
Хуваалцах
ДУУЛАЛ 57 уншихДУУЛАЛ 57:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)
Намайг өршөөгөөч, Бурхан, намайг өршөөгөөч. Учир нь миний сэтгэл Таны дотор хоргоддог. Таны жигүүрийн сүүдэрт би Сүйрлийг өнгөртөл хоргодно. Би Хамгийн Дээд Бурханд хашхирна. Тэр бол миний төлөө биелүүлдэг Бурхан. Тэрээр тэнгэрээс илгээж, намайг аварна. Тэр намайг залгихаар завдагчдыг зэмлэдэг. Села Бурхан Өөрийн хайр энэрэл болон үнэнийг илгээнэ.
Хуваалцах
ДУУЛАЛ 57 унших