ДУУЛАЛ 57:1-11

ДУУЛАЛ 57:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

Намайг өршөөгөөч, Бурхан, намайг өршөөгөөч. Учир нь миний сэтгэл Таны дотор хоргоддог. Таны жигүүрийн сүүдэрт би Сүйрлийг өнгөртөл хоргодно. Би Хамгийн Дээд Бурханд хашхирна. Тэр бол миний төлөө биелүүлдэг Бурхан. Тэрээр тэнгэрээс илгээж, намайг аварна. Тэр намайг залгихаар завдагчдыг зэмлэдэг. Села Бурхан Өөрийн хайр энэрэл болон үнэнийг илгээнэ. Миний сэтгэл арслангуудын дунд байна. Би амаар гал гаргагчдын дунд хэвтдэг. Тэд бол хүний хөвгүүд бөгөөд шүд нь жад ба сум, Хэл нь хурц илд юм. Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөмжлөгдөөч. Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр байг. Тэд миний хөлд тор тавьсан. Сэтгэл минь бөхийв. Тэд миний өмнө нүх ухсан. Тэд түүний гүн уруу унацгаав. Села Зүрх минь бат байна, Өө, Бурхан, зүрх минь бат байна. Би дуулна, би магтан дуулна. Зүрх минь, сэрээч! Босоо ятга болон ятга аа, сэрээч! Би үүрийн гэгээг сэрээнэ. Өө Эзэн, би хүмүүсийн дунд Танд талархал өргөнө. Би үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна. Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөд Таны үнэн үүлсэд тулам агуу билээ. Өө Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөмжлөгдөөч. Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр байг.

Хуваалцах
ДУУЛАЛ 57 унших

ДУУЛАЛ 57:1-11 Ариун Библи 2013 (АБ2013)

Намайг өршөөгөөч, Бурхан, Намайг өршөөгөөч Учир нь сэтгэл минь Таны дотор хоргодож байна. Таны жигүүрийн сүүдэрт би Хорлол өнгөртөл хоргодно. Би Хамгийн Дээд Бурханд, Миний төлөө зорилгоо биелүүлдэг Бурханд хашхирна. Тэрээр тэнгэрээс илгээж, Намайг аварна Намайг залгихаар завдагчдыг зэмлэнэ. Села Энэрэл хайр ба үнэнээ Бурхан илгээнэ. Миний амь арслангуудын дунд байна. Би гал гаргагч хүний хөвгүүдийн дунд хэвтэж байна. Тэд жад ба сум мэт шүдтэй бөгөөд Хэл нь хурц илд юм. Тэнгэрсээс дээгүүр Бурхан өргөмжлөгдөх болтугай. Сүр жавхлан тань Бүх дэлхийн дээгүүр байг. Тэд хөлд минь тор тавив. Сэтгэл минь гонсойв. Өмнө минь тэд нүх ухав. Өөрсдөө тэгээд түүндээ унав. Села Зүрх минь бат байна, Аяа Бурхан, зүрх минь бат байна. Би дуулна, би аялгуулан дуулна. Сэтгэл сүнс минь, сэрээч! Босоо ятга ба ятга аа, сэрээч! Үүрийн гэгээг би сэрээнэ. Аяа Эзэн, би ард түмнүүдийн дунд Танд талархал өргөнө. Би үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна. Учир нь хайр энэрэл тань тэнгэрт тулам, Үнэн тань үүлсэд тулам билээ. Аяа Бурхан, Тэнгэрсээс дээгүүр өргөмжлөгдөөч. Таны сүр жавхлан Бүх дэлхийн дээгүүр байг.

Хуваалцах
ДУУЛАЛ 57 унших