ДУУЛАЛ 54:1-7
ДУУЛАЛ 54:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхан, Өөрийн нэрээр намайг аварч, Өөрийн хүч чадлаар намайг зөвтгөөч. Бурхан, миний залбирлыг сонсооч. Миний амнаас гарах үгэнд чих тавиач. Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөд Хэрцгий хүмүүс амийг минь эрж хайсан. Тэд бол өөрсдийнхөө өмнө Бурханыг залдаггүй хүмүүс юм. Села Харагтун, Бурхан бол миний туслагч. Эзэн бол миний сэтгэлийг тэтгэгч. Тэрээр миний дайснуудад бузар мууг хариулан төлнө. Өөрийн итгэмжит байдлаар тэднийг устгаач. Би сайн дураараа Танд тахилыг өргөнө. ЭЗЭН, Би Таны нэрийг магтах болно, Учир нь тэр нь сайн билээ. Тэр намайг бүх бэрхшээл зовлонгоос аварсан бөгөөд Би дайснуудаа нүдээрээ харсан билээ.
ДУУЛАЛ 54:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурхан, Өөрийн нэрээр намайг аварч, Хүч чадлаараа намайг нотолж өгөөч. Бурхан, залбирлыг минь сонсооч. Амны минь үгст чих тавиач. Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөд Хэрцгий хүмүүс амийг минь эрж байна. Тэд Бурханыг урдаа залдаггүй хүмүүс юм. Села Харагтун, Бурхан миний туслагч Эзэн бол амийг минь тэтгэгч Тэрээр буцаана, дайснуудад минь ёрын мууг буцаана. Үнэн дотроо тэднийг устгаач. Би сайн дурын тахилыг Танд нядлан тахина. ЭЗЭН, Таны нэр сайн учир би магтана. Тэр намайг зовлон шаналан бүгдээс аварсан бөгөөд Би дайснуудаа нүдээрээ харсан.