ДУУЛАЛ 53:1-6
ДУУЛАЛ 53:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Мунхаг нэгэн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэдэг. Тэд завхарцгааж Жигшмээр гэмт хэргүүд үйлдсэн. Сайныг үйлддэг хүн алга. Тэнгэрээс Бурхан хүний хөвгүүдийг өнгийн харсан нь Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж. Тэд бүгд уруудан гажиж, бүгд адилхан завхарцгаасан. Сайныг үйлддэг хүн алга, ганц ч алга. Талх иддэг шиг хүмүүсийг минь иддэг агаад Бурханыг дууддаггүй, ёс бусыг үйлдэгч эдэнд мэдлэг байна уу? Айхаар юм алга атал Тэд үлэмж ихээр айж чичрэх болно. Чамайг бүслэгчдийн ясыг Бурхан тараасан. Бурхан тэднийг түлхсэн тул Чи тэднийг ичгүүр болгосон. Израилийн аврал Сионоос гарах болтугай! Бурхан, олзлогдсон хүмүүсээ эргүүлэн авч ирэхэд Иаков баясан, Израиль баярлана.
ДУУЛАЛ 53:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байхгүй” гэв. Тэд ялзарсан бөгөөд жигшмээр шударга бусыг үйлдсэн. Сайныг үйлддэг хүн байхгүй. Ухаардаг, Бурханыг хайдаг хүн байгаа эсэхийг үзэхээр Бурхан хүний хөвгүүд уруу тэнгэрээс өнгийн харжээ. Тэд хүн бүр гажиж, Хамтдаа бузар болцгоосон. Сайныг үйлддэг хүн байхгүй, нэг ч хүн байхгүй. Миний хүмүүсийг талх идсэн мэт иддэг Бузар муугийн ажилчид ухаардаггүй юм уу? Тэд Бурханыг дууддаггүй юм уу? Тэд айхаар юм байхгүй газар ихэд айсан билээ. Учир нь Бурхан чамайг бүслэгчдийн ясыг бутраан тараасан. Бурхан тэднийг голсон учраас чи тэднийг ичгүүр болгосон. Өө, Израилийн аврал Сионоос гараасай! Бурхан Өөрийн олзлогдогсдыг буцаан авчрахад Иаковыг баясга, Израилийг баярлуул.