ДУУЛАЛ 51:1-17

ДУУЛАЛ 51:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бурхан, Өөрийн хайр энэрлийнхээ дагуу намайг нигүүлсээч. Өөрийн аугаа өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач. Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч. Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд Миний нүгэл үргэлж миний өмнө байдаг. Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд бузар мууг хийлээ. Тиймээс Та айлдахдаа зөвтсөн бөгөөд Шүүх үедээ гэм зэмгүй болой. Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн. Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөд Миний дотор Та надад мэргэн ухааныг мэдүүлнэ. Намайг хиссопоор цэвэршүүлээч, Тэгвэл би цэвэр болно. Намайг угаагаач, Тэгвэл би цаснаас цагаан болно. Надад баяр хөөр, баясгалангийн дууг сонсгооч. Өөрийн яйруулсан ясыг Та баясгаач. Миний нүглээс нүүрээ буруулж, Миний бүх гэм бурууг арилгаач. Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, Миний дотор зөв сүнсийг шинэчлээч. Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач. Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач. Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч, Хүслэнт сүнсээр намайг тэтгээч. Тэгвэл би нүгэлтнүүдэд Таны замуудыг заах бөгөөд Нүгэлтнүүд Тан уруу буцаж эргэх болно. Бурхан, миний авралын Бурхан, Намайг цусны буруугаас авраач. Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна. ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулд Миний уруулыг нээгээч. Учир нь Та тахилд баярладаггүй. Тийм бишсэн бол би түүнийг өргөх байсан. Та шатаалт тахилыг таалдаггүй. Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм. Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй.

Хуваалцах
ДУУЛАЛ 51 унших

ДУУЛАЛ 51:1-17 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурхан, хайр энэрлийнхээ учир Намайг нигүүлсээч. Арвин их өршөөлийнхөө учир Гэмт үйлдлийг минь арилгаач. Хилэнцээс минь намайг олонтаа угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч. Би гэмт үйлдэлээ мэднэ. Нүгэл минь үргэлж миний өмнө. Таны, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд ёрын мууг хийлээ. Тийм болохоор Та айлдвараараа зөвтөж, Та шүүгдэхдээ зэмгүй болой. Харагтун, хилэнц дунд би төрж, Нүгэл дотор эх минь намайг олж тээсэн. Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөд Дотоод чанадад минь Та Мэргэн ухааныг мэдүүлнэ. Балуунаар гэмийг минь цэвэршүүлээч. Би цэвэр болно. Намайг угаагаач, Би цаснаас цагаан болно. Надад баяр хөөр, баясгаланг сонсгооч. Та яйруулсан ясаа баясгаач. Гэм нүглээс минь нүүрээ буруулж, Хилэнц бүхнийг минь арилгаач. Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, Миний дотор зөв сүнсийг шинэчлэн авчраач. Оршихуйгаасаа намайг бүү холдуулаач. Ариун Сүнсээ надаас бүү аваач. Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч, Хүсэл зоригийнхоо сүнсээр намайг тэтгээч. Би тэрслэгчдэд Таны замуудыг заах бөгөөд Нүгэлтнүүд Тан уруу буцах болно. Бурхан, авралын минь Бурхан, Намайг цус урсгалтаас авраач. Хэл минь Таны зөвт байдлыг дуулна. ЭЗЭН, уруулыг минь нээгээч. Ам минь Таны магтаалыг тунхаглана. Учир нь Та тахилд баярлахгүй. Тийм бишсэн бол би түүнийг өргөхсөн. Та шатаалт тахилыг таалахгүй. Бурханы авах тахил нь эмтэрсэн сүнс юм. Эмтэрсэн, гэмшсэн зүрхийг Бурхан Та жигшихгүй.

Хуваалцах
ДУУЛАЛ 51 унших

ДУУЛАЛ 51:1-17

ДУУЛАЛ 51:1-17 АБ2004ДУУЛАЛ 51:1-17 АБ2004ДУУЛАЛ 51:1-17 АБ2004ДУУЛАЛ 51:1-17 АБ2004