ДУУЛАЛ 49:1-20
ДУУЛАЛ 49:1-20 Ариун Библи 2013 (АБ2013)
Бүх хүмүүс ээ, сонс. Ертөнц дэлхийн бүх оршин суугчид аа, чих тавь. Хүн төрөлхтний хөвгүүд, Хүний хөвгүүд Баян ядуу аль аль нь сонсоцгоо. Миний ам мэргэн ухааныг хэлэх бөгөөд Миний зүрхний бясалгал ухаарал болой. Би сургаалт үгэнд чихээ хандуулна. Би сонжоо таавраа босоо ятгаар тайлна Намайг залилагчдын хилэнц Намайг хүрээлэхэд, Зовлон зүдүүрийн өдөр би Юунд айх ёстой вэ? Эд хөрөнгөндөө итгэж, Баялгийнхаа элбэг дэлбэгээр сайрхагсад тэд юм. Хэн нэгний амийн төлөөх Золилт үнэхээр байхгүй. Бурханд төлж чадах төлөөс гэж ч байхгүй. Учир нь амийн төлөөс нь үнэ цэнэтэй, Түүнийг мөнхөд төлж баршгүй. Энэ нь тэр нэгэн, булшийг үзэхгүй Мөнхөд амьдрахын тулд юм. Мэргэн хүмүүс ч үхдэгийг тэр хардаг. Мунхаг ба бүдүүлэг нь хамт сөнөн Эд хөрөнгөө бусдад үлдээнэ. Газар нутгаа тэд өөрсдийнхөө нэрээр нэрлэвч Булш нь тэдний үүрдийн орон гэр Үеийн үед суух газар нь байна. Хүндэтгэл дотроо хүн Хоноглож үл чадах агаад Тэрээр мөхөс адгуустай л адил. Энэ нь мунхгаар найдагсдын зам бөгөөд Тэдний үгийг сайшаагчдын төгсгөл болой. Села Тэд хонь шиг Үхэгсдийн оронд товлогдож, Үхэл тэднийг хоньчлох болой. Чигч шударга нэгэн тэднийг өглөөд захирна. Хадан дүрс нь барагдах бөгөөд Үхэгсдийн орон тэдний Оршин суух газар болно. Харин Бурхан амийг минь Үхэгсдийн орны гараас золино. Учир нь Тэр намайг авна. Села Хүн баяжиж, Гэр орных нь хөрөнгө нэмэгдэхэд бүү ай. Тэр үхэхдээ юу ч авч явахгүй. Түүний алдар ч араас нь явахгүй. Амьддаа тэр өөрийгөө жаргалтай гэж тооцох зуур Сайныг чи өөртөө үйлдэхэд Хүмүүс чамайг магтана. Эцэг өвгөдийнхөө үеийнхэн дээр Гэвч тэрээр очно. Эгнэгт тэд гэрлийг эс харна. Үнэ хүндтэй ч үл ухаарах хүмүүн Үхэж мөхөх адгуус адил.
ДУУЛАЛ 49:1-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бүх хүмүүс ээ, үүнийг сонс. Газар дэлхийн бүх оршин суугчид аа, чих тавин сонс. Дээдэс доодос, Баян ядуу хамтдаа сонсоцгоо. Миний ам мэргэн үгийг хэлэх бөгөөд Миний зүрхний бясалгал нь ухаарал байх болно. Би сургаалт үгэнд чих тавина. Би учир битүүлэг хэлснээ босоо ятгаар тайлна. Миний дайснуудын гэм буруу намайг хүрээлэх үед, Зовлон зүдгүүрийн өдөр би юунд айх ёстой вэ? Тэд бол өөрсдийн эд хөрөнгөнд итгэж, Өөрсдийн баялгийн элбэг дэлбэгээр сайрхдаг. Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зольж чадахгүй, Эсвэл түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй. Учир нь түүний сэтгэлийн аврал маш их үнэ цэнэтэй бөгөөд Түүнийг мөнхөд төлж баршгүй. Энэ бол түүнийг мөнхөд амьдарч, ялзралыг үзэхгүйн тулд юм. Учир нь мэргэн хүмүүс ч үхдэгийг тэр хардаг. Мунхаг болон ухаангүй нь хамт сөнөн, Эд хөрөнгөө бусдад үлдээдэг. Тэд дотроо өөрсдийнх нь гэрүүд мөнх байна, Мөн оршин суух газрууд нь бүх үеийнхэнд байна гэж боддог. Тэд өөрсдийн газруудаа өөрсдийнхөө нэрээр нэрлэсэн. Харин хүн агуу хүндэтгэл дотроо үлдэхгүй. Тэрээр мөхдөг адгуустай адил юм. Энэ бол мунхаг хүмүүсийн болон Тэдний үгийг сайшаадаг хүмүүсийн зам билээ. Села Тэд хонь шиг Үхэгсдийн оронд аваачигдахаар товлогдсон. Үхэл тэдний хоньчин болно. Шулуун шударга хүн тэднийг өглөөд захирч, Тэдний хэлбэр дүрс нь шатаагдахын тулд Үхэгсдийн оронд зориулагдана. Ингэснээр тэд оршин суух газаргүй болно. Харин Бурхан миний сэтгэлийг Үхэгсдийн орны эрхшээлээс аварна. Учир нь Тэр намайг хүлээн авна. Села Хүн баяжиж, гэр орных нь эд хөрөнгө нэмэгдэх үед чи бүү ай. Учир нь тэр үхэхдээ юу ч авч явахгүй. Түүний алдар ч түүний араас бууж ирэхгүй. Учир нь амьддаа тэр өөртөө баяр хүргэдэг, Мөн өөртөө сайныг хийхэд чинь хүмүүс чамайг магтдаг боловч, Тэр өөрийн эцэг өвгөд уруу очно. Тэд хэзээ ч гэрлийг харахгүй. Агуу хүндэтгэлтэй боловч ухааралгүй хүн бол Мөхөх адгуустай адил юм.