ДУУЛАЛ 48:1-14

ДУУЛАЛ 48:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН бол аугаа бөгөөд Бидний Бурханы хот болох Түүний ариун ууланд Агуугаар магтагдах болтугай. Бүх дэлхийн баяр хөөр болох Хойд хязгаарт буй Сион уул буюу Их Хааны хот өргөгдөхдөө үзэсгэлэнтэй юм. Түүний орднуудад Бурхан Өөрийгөө хүчит цайз хэмээн таниулсан. Учир нь үз, хаад цуглаж, хамтдаа явж өнгөрөв. Тэд түүнийг үзээд гайхаж байв. Тэд айсан бөгөөд түгшүүртэйгээр зугтав. Тэнд тэд үймээн самуунд, Төрж буй эмэгтэйнх шиг өвчин шаналалд автжээ. Дорнын салхиар Та Таршишийн усан онгоцнуудыг хэмхэчдэг. Түмэн цэргийн ЭЗЭНий хот, бидний Бурханы хотод Бид сонссон шигээ харсан билээ. Бурхан түүнийг мөнхөд байгуулна. Села Бурхан, бид Таны сүмийн голд Таны хайр энэрлийг бодсон. Бурхан, Таны нэр ямар байдаг шиг Таны магтаал ч газрын хязгааруудад тийн хүрдэг. Таны баруун мутар зөв шударгаар дүүрэн. Таны шүүлтээс болж Сион Уулыг баярлуулж, Иудагийн охидыг баясуулаач. Сионоор алхаж, түүнийг тойрон яв. Цамхгуудыг нь тоол. Түүний хэрмүүдийг тунгаан бод. Хойч үедээ дамжуулан ярихын тулд түүний орднуудаар дамжин яв. Учир нь энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ. Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно.

Хуваалцах
ДУУЛАЛ 48 унших

ДУУЛАЛ 48:1-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурханы маань хот, ариун ууланд ЭЗЭН аугаа бөгөөд үлэмж ихээр магтагдана. Үзэсгэлэнт өндөрлөг, бүх дэлхийн баяр хөөр Хойд хязгаарт буй Сион уул нь Их Хааны хот юм. Түүний орднуудад Бурхан хүчит цайз хэмээн танигджээ. Үзэгтүн, хаад цуглаж, Хамтдаа явж өнгөрөв. Тэд түүнийг үзээд алмайрчээ. Тэд түгшээд бушуухан зугтав. Тэнд тэд айдас чичрэлд, Төрж буй эмэгтэйнх шиг өвдөлтөд автжээ. Дорнын салхиар Та Таршишийн усан онгоцнуудыг хэмхчсэн. Түг түмдийн ЭЗЭНий хот, Бурханыхаа хотод Бид сонссон шигээ харжээ. Бурхан түүнийг мөнхөд байгуулна. Села Бурхан, Таны сүмийн голд бид Таны хайр энэрлийг боджээ. Бурхан, Таны нэр Таны магтаал шиг Газрын хязгааруудад хүрнэ. Таны баруун мутар ялалтаар дүүрэн. Таны шүүлтүүдийн улмаас Сион уул баясаг, Иудагийн хотууд баярлаг. Сионоор алхаж, түүнийг тойрон яв. Цамхгуудыг нь тоол. Хойч үедээ дамжуулан ярихын тулд Цайзуудаар нь дамжин яв. Хэрэмнүүдийг нь зүрхэндээ тунгаа. Учир нь энэ Бурхан Мөнхийн мөнхөд бидний Бурхан. Үхэн үхтэл минь биднийг Тэр хөтөлнө.

Хуваалцах
ДУУЛАЛ 48 унших