ДУУЛАЛ 46:9-11
ДУУЛАЛ 46:9-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог. Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг. Тэрээр тэрэгнүүдийг галдан шатаадаг. Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөнө, Би дэлхийд өргөмжлөгдөнө. Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз. Села
Хуваалцах
ДУУЛАЛ 46 уншихДУУЛАЛ 46:9-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоосон. Нумыг хугалан жадыг таллан хуваасан. Бамбайнуудыг галаар шатаасан. Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, Дэлхийд өргөмжлөгдөнө. Түг түмдийн ЭЗЭН бидэнтэй хамт Иаковын Бурхан бидний хүчит цайз. Села
Хуваалцах
ДУУЛАЛ 46 унших