ДУУЛАЛ 46:1-7
ДУУЛАЛ 46:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, Зовлон дундах бодит тусламж юм. Тиймээс газар дэлхий өөрчлөгдөхөд ч, уулс далайн гүн уруу нуран ороход ч бид айхгүй. Ус хүржигнэн хүрхэрч, Уулс бардамналд нь ганхан чичрэвч айхгүй. Села Бурханы хот буюу Хамгийн Дээд Нэгэний ариун оршихуйг баясгадаг урсгалтай гол байдаг. Бурхан түүний голд оршин байгаа бөгөөд тэр нь ганхахгүй. Бурхан түүнд үүрийн гэгээнээр тусална. Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхав. Түүнийг дуугарсанд газар хайлав. Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм. Села
ДУУЛАЛ 46:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурхан, бидний хоргодох газар ба хүч, Зовлон шаналан дунд үнэхээр олддог тусламж. Дэлхий өөрчлөгдөхөд ч, Далайн зүрх уруу уулс нуран ороход ч бид айхгүй. Ус хүрхрэн хөөсрөхөд ч, Уулс сүртэйгээр ганхан чичрэхэд ч айхгүй. Села Бурханы хотыг, Хамгийн Дээд Нэгэний Ариун оршихуйг баясгадаг урсгалт гол бий. Бурхан тэхий голд нь бөгөөд Тэр нь ганхахгүй. Бурхан түүнд үүр цайхад тусална. Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхжээ. Дуу гарахад нь газар хайлав. Түг түмдийн ЭЗЭН бидэнтэй хамт Иаковын Бурхан бидний хүчит цайз. Села