ДУУЛАЛ 46:1-11

ДУУЛАЛ 46:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, Зовлон дундах бодит тусламж юм. Тиймээс газар дэлхий өөрчлөгдөхөд ч, уулс далайн гүн уруу нуран ороход ч бид айхгүй. Ус хүржигнэн хүрхэрч, Уулс бардамналд нь ганхан чичрэвч айхгүй. Села Бурханы хот буюу Хамгийн Дээд Нэгэний ариун оршихуйг баясгадаг урсгалтай гол байдаг. Бурхан түүний голд оршин байгаа бөгөөд тэр нь ганхахгүй. Бурхан түүнд үүрийн гэгээнээр тусална. Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхав. Түүнийг дуугарсанд газар хайлав. Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм. Села Ирж, Бурханы үйлсийг харагтун. Тэрээр газар дэлхийг сүйрүүлсэн. Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог. Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг. Тэрээр тэрэгнүүдийг галдан шатаадаг. Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөнө, Би дэлхийд өргөмжлөгдөнө. Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз. Села

Хуваалцах
ДУУЛАЛ 46 унших

ДУУЛАЛ 46:1-11 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурхан, бидний хоргодох газар ба хүч, Зовлон шаналан дунд үнэхээр олддог тусламж. Дэлхий өөрчлөгдөхөд ч, Далайн зүрх уруу уулс нуран ороход ч бид айхгүй. Ус хүрхрэн хөөсрөхөд ч, Уулс сүртэйгээр ганхан чичрэхэд ч айхгүй. Села Бурханы хотыг, Хамгийн Дээд Нэгэний Ариун оршихуйг баясгадаг урсгалт гол бий. Бурхан тэхий голд нь бөгөөд Тэр нь ганхахгүй. Бурхан түүнд үүр цайхад тусална. Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхжээ. Дуу гарахад нь газар хайлав. Түг түмдийн ЭЗЭН бидэнтэй хамт Иаковын Бурхан бидний хүчит цайз. Села Ирж, Бурханы үйлсийг, Дэлхийг хэрхэн эзгүйрүүлснийг нь харагтун. Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоосон. Нумыг хугалан жадыг таллан хуваасан. Бамбайнуудыг галаар шатаасан. Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, Дэлхийд өргөмжлөгдөнө. Түг түмдийн ЭЗЭН бидэнтэй хамт Иаковын Бурхан бидний хүчит цайз. Села

Хуваалцах
ДУУЛАЛ 46 унших

ДУУЛАЛ 46:1-11

ДУУЛАЛ 46:1-11 АБ2004ДУУЛАЛ 46:1-11 АБ2004ДУУЛАЛ 46:1-11 АБ2004

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна