ДУУЛАЛ 40:1-10
ДУУЛАЛ 40:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр хүлээсэн Тэр над уруу ойртож, Хашхирахыг минь сонссон Тэр намайг сүйрлийн нүхнээс, Шавар шавхайнаас татан гаргаж, Алхмыг минь бат бэх болгон Хөлийг минь хадан дээр тавьсан Тэр миний аманд шинэ дууг Бурхандаа өргөх магтаалын дууг оруулав Олон хүн хараад эмээж, ЭЗЭНд итгэх болно ЭЗЭНийг итгэлээ болгогсод ерөөлтэй еэ! Тэд бардамналд эс эргэнэ, худалд үл төөрнө. Бурхан ЭЗЭН минь, Таны үйлдсэн олон гайхамшгууд Бидэнд хандсан Таны бодлууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч Тэд тоолшгүй олон. Шатаалт ба идээн тахилыг Та эс таална. Та чихийг минь нээсэн Шатаалт тахил ба нүглийн тахилыг Та үл шаардана. Тэгэхэд би “Харагтун, би ирлээ. Миний тухай хуйлмал номд бичигдсэн байдаг. Бурхан минь ээ, Таны тааллыг би гүйцэлдүүлэх дуртай. Таны хууль зүрхэнд минь бий” гэж хэлсэн Би зөвт байдлыг их чуулганд тунхаглав. ЭЗЭН, харагтун, би уруулаа хамхиагүйг Та мэднэ шүү дээ! Би Таны зөвт байдлыг Зүрхэндээ эс нууцлав. Би Таны итгэмж хийгээд Авралыг тань тунхаглав. Би энэрлийг, хайрыг тань хийгээд үнэнийг тань Их чуулганаас эс далдлав.
ДУУЛАЛ 40:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр хүлээсэн. Тэр над уруу ойртож, миний хашхирахыг сонссон. Тэр намайг сүйрлийн нүхнээс, шавар шавхайнаас татан гаргаж, Алхмыг минь бат бэх болгон миний хөлийг хадан дээр тавьсан. Тэр миний аманд шинэ дуу болох бидний Бурханд өргөх магтаалын дууг оруулав. Олон хүн хараад эмээж, ЭЗЭНд итгэх болно. ЭЗЭНийг өөрийн итгэлээ болгож, Бардамнагчид, эсвэл хуурмаг уруу хазайгчид уруу эргээгүй хүн ерөөлтэй еэ! Миний Бурхан ЭЗЭН, Таны үйлдсэн гайхамшгууд болоод Биднийг бодсон Таны бодол санаанууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй. Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм. Тахил болон идээн өргөлийг Та хүсээгүй. Та чихийг минь нээсэн. Шатаалт тахил болон нүглийн төлөөх тахилыг Та шаардаагүй. Тэгэхэд би “Харагтун, би ирлээ. Хуйлмал номд миний тухай бичсэн байдаг. Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий” гэж хэлсэн. Би зөв шударга байдлыг агуу их цуглаанд тунхагласан. ЭЗЭН, харагтун, би уруулаа хамхихгүйг Та мэднэ шүү дээ. Би Таны зөв шударга байдлыг зүрхэндээ нууцлаагүй. Би Таны итгэлтэй байдал хийгээд Таны авралын талаар тунхагласан. Би Таны хайр энэрэл хийгээд Таны үнэнийг агуу их цуглаанаас нуугаагүй.