ДУУЛАЛ 38:11-22
ДУУЛАЛ 38:11-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Миний хайртай хүмүүс хийгээд миний найз нөхөд Гамшгаас минь зугтдаг. Хамаатан саднууд минь ч холуур зогсдог. Миний амийг эрэгчид урхи тавьдаг. Намайг шархлуулахыг хүсэгчид сүйрлийн тухай ярилцаж, Өдөржингөө заль мэхийг сэддэг. Харин би дүлий хүн шиг үл сонсдог. Мөн амаа эс нээдэг хэлгүй хүн шиг байна. Тийм ээ, би бол огт сонсдоггүй, Аманд нь зэмлэл байдаггүй хүн мэт байна. Учир нь, ЭЗЭН, би Танд найддаг. Миний Бурхан ЭЗЭН, Та хариулах болно. Учир нь би “Хөл алдах үед минь өөрсдийгөө миний эсрэг өргөмжлөх Тэд надаас болж бүү баярлатугай” гэж хэлсэн. Учир нь би унахад бэлэн бөгөөд Өвчин шаналал минь үргэлж миний өмнө байдаг. Би гэм буруугаа улайдаг. Нүглээсээ болж би санаа зоволтоор дүүрэн байна. Харин миний дайснууд идэвхтэй, хүчтэй бөгөөд Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид олон байна. Би сайныг дагадаг тул сайныг муугаар хариулагчид намайг эсэргүүцдэг. ЭЗЭН, намайг бүү орхиоч. Бурхан минь ээ, надаас бүү хол байгаач. Миний аврал болох Эзэн, Надад туслахаар хурдлаач.
ДУУЛАЛ 38:11-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Миний хайртай хүмүүс, Найз нөхөд минь Миний гамшгаас зугтана. Хамаатан садангууд минь ч холуур зогсоно. Миний амийг эрэгчид урхи тавина. Намайг шархлуулахыг хүсэгчид Хорлолын тухай ярилцаж, Өдөржингөө заль мэхийг сэднэ. Харин би дүлий хүн шиг үл сонсоно. Амаа эс нээх хэлгүй хүн шиг байна. Тийм ээ, би огт сонсдоггүй, Амандаа зэмлэлгүй хүн мэт байна. Учир нь, ЭЗЭН, би Танд найддаг Бурхан ЭЗЭН минь, Та хариулах болно Учир нь би “Хөл алдах үед минь Өөрсдийгөө миний эсрэг дөвийлгөх тэд Надаас болж бүү баярлаг” гэж хэлсэн Учир нь би бүдрэхгүй бэлэн хийгээд Өвчин шаналал минь үргэлж миний өмнө байна. Би хилэнцээ улайдаг Нүглээсээ болж би зовнидог. Харин бужигнасан дайснууд минь хүчтэй агаад Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид олон. Би сайныг дагадаг тул Сайныг муугаар хариулагчид Надад дайсагнана. ЭЗЭН, намайг бүү орхиоч, Бурхан минь ээ, надаас Бүү хол байгаач! Миний аврал Эзэн, Надад туслахаар хурдлаач!