ДУУЛАЛ 38:1-22

ДУУЛАЛ 38:1-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН, Өөрийн хилэн дотроо намайг бүү зэмлээч, Өөрийн шатаж буй ууран дотроо намайг бүү гэсгээгээч. Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж, Таны мутар намайг доош дарсан. Таны хилэгнэлээс болж махан биед минь эрүүл газар үгүй. Миний нүглээс болж ясанд минь амар амгалан ч үгүй. Учир нь миний гэм буруу толгойгоос минь давжээ. Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна. Миний мунхгаас болж Шархнууд минь хувилж, муухай үнэр ханхлуулна. Намайг мушгин ихэд бөхийлгөжээ. Би бүхэл өдрийн турш гашуудан явна. Ууц нуруу минь халуу шатаж, Махан биед минь эрүүл газар гэж үгүй. Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ. Зүрхний минь шаналлаас болж би ёолдог. Эзэн, миний бүх хүсэл Таны өмнө байна. Миний санаа алдах дуу Танаас нууцлагдаагүй байна. Миний зүрх давчдаж, хүч чадал минь алдардаг. Нүдний минь гал ч бөхсөн. Миний хайртай хүмүүс хийгээд миний найз нөхөд Гамшгаас минь зугтдаг. Хамаатан саднууд минь ч холуур зогсдог. Миний амийг эрэгчид урхи тавьдаг. Намайг шархлуулахыг хүсэгчид сүйрлийн тухай ярилцаж, Өдөржингөө заль мэхийг сэддэг. Харин би дүлий хүн шиг үл сонсдог. Мөн амаа эс нээдэг хэлгүй хүн шиг байна. Тийм ээ, би бол огт сонсдоггүй, Аманд нь зэмлэл байдаггүй хүн мэт байна. Учир нь, ЭЗЭН, би Танд найддаг. Миний Бурхан ЭЗЭН, Та хариулах болно. Учир нь би “Хөл алдах үед минь өөрсдийгөө миний эсрэг өргөмжлөх Тэд надаас болж бүү баярлатугай” гэж хэлсэн. Учир нь би унахад бэлэн бөгөөд Өвчин шаналал минь үргэлж миний өмнө байдаг. Би гэм буруугаа улайдаг. Нүглээсээ болж би санаа зоволтоор дүүрэн байна. Харин миний дайснууд идэвхтэй, хүчтэй бөгөөд Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид олон байна. Би сайныг дагадаг тул сайныг муугаар хариулагчид намайг эсэргүүцдэг. ЭЗЭН, намайг бүү орхиоч. Бурхан минь ээ, надаас бүү хол байгаач. Миний аврал болох Эзэн, Надад туслахаар хурдлаач.

Хуваалцах
ДУУЛАЛ 38 унших

ДУУЛАЛ 38:1-22 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН, хилэн дотроо Намайг бүү зэмлээч, Шатаж буй уурандаа Намайг бүү гэсгээгээч! Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж, Таны мутар намайг доош даржээ. Таны хилэгнэлээс болж Биед минь эрүүл газар үгүй Нүглээс минь болж Ясанд минь амар үгүй. Учир нь миний хилэнц Толгойноос минь давжээ Хүнд ачаа мэт тэд Надад дэндүү хүнд. Миний мунхгаас болж Шархнууд минь хувилж, Муухай үнэр ханхлуулна Би бөхийж, ихэд бэгцийжээ. Бүх л өдрийн турш Би гашуудан явнам. Ууц нуруу минь халуу шатаж, Махбодод минь эрүүл газар гэж үгүй Би доройтож, бүр зүдэрлээ. Зүрхнийхээ шаналлаас болж би бархирдаг. Эзэн, бүх хүсэл минь Таны өмнө байна Санаа алдах дуу минь Танаас нууцлагдаагүй. Зүрх минь давчдаж, чадал минь алдарч Нүдний минь гал ч бөхжээ. Миний хайртай хүмүүс, Найз нөхөд минь Миний гамшгаас зугтана. Хамаатан садангууд минь ч холуур зогсоно. Миний амийг эрэгчид урхи тавина. Намайг шархлуулахыг хүсэгчид Хорлолын тухай ярилцаж, Өдөржингөө заль мэхийг сэднэ. Харин би дүлий хүн шиг үл сонсоно. Амаа эс нээх хэлгүй хүн шиг байна. Тийм ээ, би огт сонсдоггүй, Амандаа зэмлэлгүй хүн мэт байна. Учир нь, ЭЗЭН, би Танд найддаг Бурхан ЭЗЭН минь, Та хариулах болно Учир нь би “Хөл алдах үед минь Өөрсдийгөө миний эсрэг дөвийлгөх тэд Надаас болж бүү баярлаг” гэж хэлсэн Учир нь би бүдрэхгүй бэлэн хийгээд Өвчин шаналал минь үргэлж миний өмнө байна. Би хилэнцээ улайдаг Нүглээсээ болж би зовнидог. Харин бужигнасан дайснууд минь хүчтэй агаад Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид олон. Би сайныг дагадаг тул Сайныг муугаар хариулагчид Надад дайсагнана. ЭЗЭН, намайг бүү орхиоч, Бурхан минь ээ, надаас Бүү хол байгаач! Миний аврал Эзэн, Надад туслахаар хурдлаач!

Хуваалцах
ДУУЛАЛ 38 унших