ДУУЛАЛ 37:1-11

ДУУЛАЛ 37:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бузар мууг үйлдэгчээс болж бүү санаа зов, Бурууг үйлдэгчдэд бүү атаарх. Учир нь тэд өвс шиг удахгүй хатан хорчийж, Ногоон ургамал шиг хагдрах болно. ЭЗЭНд итгэж, сайныг үйлд. Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго. ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө. Өөрийн замыг ЭЗЭНд даатга, Мөн Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө. Тэр чиний зөв шударгыг гэрэл мэт, Чиний шударга хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно. ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ. Өөрийнхөө замаар амжилт ологчоос болон Хорон муу төлөвлөгөө биелүүлдэг хүнээс болж бүү санаа зов. Уурлахаа больж, хилэнгээ март. Бүү санаа зов. Энэ нь зөвхөн бузар мууг үйлдэхэд л хүргэнэ. Бузар мууг үйлдэгчид таслагдана, Харин ЭЗЭНийг хүсэн хүлээгчид газар нутгийг өвлөх болно. Тун удахгүй хорон санаатан үгүй болно. Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч Тэр байхгүй байх болно. Харин даруу хүн газар нутгийг өвлөж, Элбэг амар амгалангаар баярлана.

Хуваалцах
ДУУЛАЛ 37 унших

ДУУЛАЛ 37:1-11 Ариун Библи 2013 (АБ2013)

Ёр мууг үйлдэгчээс болж санаа бүү зов, Бурууг үйлдэгчдэд бүү атаарх. Учир нь тэд удахгүй өвс шиг хорчийн хатна. Ургамал ногоо шиг хагдарна. ЭЗЭНд итгэж, сайныг үйлд Газар нутагт сууж, Үнэнч байдлыг хоолоо болго. ЭЗЭНд баярлагтун Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө ЭЗЭНд замаа даатга, Түүнд итгэж найд Тэгвэл Тэр биелүүлж өгнө Тэрээр зөв байдлыг чинь гэрэл адил, Шударга хэргийг чинь үд дунд мэт гийлгэюү. ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ! Өөрийнхөө замаар амжилт ологчоос Хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү эгдүүц! Уурлахаа больж, хилэнгээ хая. Бүү эгдүүц. Энэ нь зөвхөн мууд хүргэнэ. Мууг үйлдэгчид таслагдана, Харин ЭЗЭНийг хүлээгчид Газар нутгийг өвлөнө. Тун удахгүй буруутууд үгүй болно Чи түүний газрыг анхааралтай хайвч Тэр байхгүй байх болно. Харин даруу нэгэн газар нутгийг өвлөж, Дүүрэн амар амгаланд умбана.

Хуваалцах
ДУУЛАЛ 37 унших