ДУУЛАЛ 34:4-11
ДУУЛАЛ 34:4-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж, Бүх айдсаас минь намайг аварсан. Тэд Түүнийг хараад гэрэлтэх болсон бөгөөд Тэдний нүүр царай дахин ичгүүрт орохгүй. Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож, Бүх саад бэрхшээлээс нь түүнийг аварсан. ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, Тэднийг авардаг. ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ! Түүний ариун хүмүүс ээ, та нар ЭЗЭНээс эмээгтүн. Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй. Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй. Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс. Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье.
ДУУЛАЛ 34:4-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Би ЭЗЭНийг хайсан агаад Тэр надад хариулж, Бүх айдсаас минь Тэр намайг чөлөөлсөн. Тэд Түүнийг ажаад Гэрэлтэх болсон хийгээд Тэдний царай дахин Ичгүүрт эс ормой. Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож, Зовлон шаналан бүгдээс нь Түүнийг аварсан болой. ЭЗЭНий тэнгэрэлч Эмээгчдийнх нь эргэн тойронд байж Тэднийг чөлөөлнө. ЭЗЭН сайн гэдгийг амсацгаа, үзэцгээ! Дотор нь хоргоддог нэгэн Юутай ерөөлтэй вэ! Түүний ариун хүмүүс ээ, Та нар ЭЗЭНээс эмээгтүн! Учир нь түүнээс эмээгчдэд Юу ч дутагддаггүй. Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид Ямар ч сайн юмаар гачигдахгүй. Хүүхдүүд ээ, та нар ирж, Намайг сонс. Та нарт ЭЗЭНээс эмээхүйг Би зааж өгье.