ДУУЛАЛ 33:16-22
ДУУЛАЛ 33:16-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Цэргийн олноор ялах хаан гэж үгүй. Хүчний ихээр чөлөөлөгдөх баатар гэж үгүй. Аврал хэрэгтэй үед морь дэмий, Их тэнхээгээрээ хэнийг ч чөлөөлж үл чадмуй. Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг, Хайр энэрэлд нь найдагчдыг хардаг нь Амийг нь үхлээс аварч, Тэднийг өлсгөлөн дундаас Амьд үлдээхийн тулд ажгуу. Сэтгэл маань ЭЗЭНийг хүсэн хүлээдэг Тэр бидний тусламж, Бидний бамбай буюу. Бид ариун нэрд нь итгэдэг учраас Зүрх маань Түүнд баярлаюу. ЭЗЭН, Танд бидний найдсаны дагуу Хайр энэрэл тань бидний дээр байх болтугай!
ДУУЛАЛ 33:16-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хүчит цэргээр аврагдах хаан гэж үгүй. Агуу хүчээр чөлөөлөгдөх дайчин эр гэж үгүй. Морь бол ялалтын хоосон найдвар бөгөөд Өөрийн агуу хүчээр ч хэнийг ч аварч чадахгүй. Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг, Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг нь Тэдний сэтгэлийг үхлээс аварч, Тэднийг өлсгөлөн дунд амьд үлдээхийн тулд байдаг юм. Бидний сэтгэл ЭЗЭНийг хүсэн хүлээдэг. Тэр бол бидний тусламж болон бидний бамбай юм. Бид Түүний ариун нэрд итгэдэг учраас Бидний зүрх Түүнд баярладаг. ЭЗЭН, бидний Танд найдсаны дагуу Таны хайр энэрэл бидний дээр байх болтугай.