ДУУЛАЛ 32:1-8
ДУУЛАЛ 32:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Ёс бус явдал нь уучлагдаж, Нүглүүд нь далдлагдсан нэгэн Юутай ерөөлтэй! Нүглийг нь ЭЗЭН үл тооцдог бөгөөд Сүнсэндээ заль мэхгүй хүн ерөөлтэй еэ! Намайг дуугүй байх зуур Өдөржингөө ёолсноос болж Яс минь яйрчээ. Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж, Шим шүүс минь зуны ганд хатсан буюу. Села Би нүглээ улайн Танд хэлсэн бөгөөд Хилэнцээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд гэмт үйлдэлээ хүлээнэ” гэж би хэлсэн. Тэгээд Та миний хилэнцийг уучилсан билээ. Села Тиймээс бишрэлтэн бүр Таны олдох цагт Танд залбираг. Их ус үерлэхэд тэд түүнд мэдээж хүрэхгүй. Та миний хоргодох газар, Та намайг зовлон шаналлаас хамгаалан Та намайг авралын дуугаар хүрээлдэг. Села Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө Нүд минь чамайг ширтэн чамд зөвлөнө.
ДУУЛАЛ 32:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөд Нүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ! ЭЗЭНд гэмтэн гэж үл тооцогддог бөгөөд Сүнсэндээ заль мэхгүй хүн юутай ерөөлтэй вэ! Би дуугүй байхад Өдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан. Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж байв. Шим шүүс минь зуны ганд хатсан юм. Села Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөд Гэм нүглээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ” гэж би хэлэв. Тэгээд Та миний нүглийн бурууг уучилсан билээ. Села Тиймээс бурханлаг хүн бүр Таны олдох боломжтой үед Танд залбираг. Үнэндээ их ус үерлэхэд тэд түүнд хүрэхгүй. Та бол миний хоргодох газар, Та намайг зовлон бэрхшээлээс хамгаалдаг. Та намайг авралын дуугаар хүрээлүүлдэг. Села Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө.