ДУУЛАЛ 30:1-12

ДУУЛАЛ 30:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН, Та намайг дээшээ өргөсөн учир Дайснууд минь надаас болж баярлаагүй билээ. Таныг би өргөмжилнөм. Бурхан ЭЗЭН минь, Би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд Та намайг эдгээсэн. ЭЗЭН, Та амийг минь Үхэгсдийн орноос татан гаргасан. Намайг нүх уруу уруудуулахгүйн тулд Та намайг амьд үлдээсэн. Түүний ариун хүмүүс ээ, Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж, Ариун нэрд нь талархал өргөгтүн! Түүний хилэн агшин зуурынх, Таалал ивээл нь насан туршийнх. Шөнөд уйлаан байж болох ч, Өглөөд баярын уухай ирдэг. Харин би амарлингуй байдалдаа “Би хэзээ ч ганхахгүй” гэв. Тааллаараа, өө ЭЗЭН, Та намайг уул мэт бат тогтоосон. Та нүүрээ нуухад би тэвдсэн. ЭЗЭН, Тан уруу би хашхирч, Эзэнд би гуйлтыг өргөсөн. “Би нүх уруу уруудваас Цус минь ямар ашигтай вэ? Тоос шороо Таныг магтах уу? Таны итгэмжийг тэр нь тунхаглах уу? Сонсооч ЭЗЭН, намайг нигүүлсээч! Туслагч минь байгаач, ЭЗЭН!” Уй гашууг минь Та Бүжиг болгож эргүүлсэн. Та тааран хувцсыг минь тайлан Баяр хөөрийг надад бүслүүлсэн. Ингэсэн нь би дуугүй байлгүй Сэтгэлээрээ Танд магтаалыг Дуулахын тулд болой Бурхан ЭЗЭН минь, Танд би мөнхөд талархана.

Хуваалцах
ДУУЛАЛ 30 унших

ДУУЛАЛ 30:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН, Та намайг дээшээ өргөж, Миний дайснуудыг надаас болж баярлуулаагүй учраас Би Таныг өргөмжилнө. Миний Бурхан ЭЗЭН, Би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд Та намайг эдгээсэн. ЭЗЭН, Та миний сэтгэлийг Үхэгсдийн орноос татан гаргасан. Би нүх уруу доошоо явахгүйн тулд Та намайг амьд үлдээсэн. Түүний бурханлаг хүмүүс ээ, Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж, Түүний ариун нэрд талархал өргөгтүн. Учир нь Түүний уур хилэн агшин зуурынх, Мөн Түүний ивээл насан туршийнх. Шөнөжин уйлаан байж болно, Харин өглөөд баярын хашхираан ирдэг. Миний хувьд гэвэл, би таатай нөхцөлдөө “Би хэзээ ч ганхахгүй” гэсэн. ЭЗЭН, Өөрийн ивээлээр Та миний уулыг бат тогтоосон. Та Өөрийн нүүр царайг нуусанд би сэтгэл зовж байв. ЭЗЭН, Тан уруу би хашхирч, ЭЗЭНд би гуйлтыг өргөсөн. “Би доошоо нүх уруу очвол миний цус ямар ашигтай вэ? Тоос шороо Таныг магтах уу? Тэр нь Таны итгэлтэй байдлыг тунхаглах уу? ЭЗЭН, сонсоод намайг нигүүлсээч. ЭЗЭН, миний туслагч болооч”. Та надад уй гашууг минь бүжиг болгосон. Та тааран хувцсыг минь тайлан надад баяр хөөрийг өмсгөсөн. Ингэсэн нь би дуугүй байхгүй бөгөөд Сэтгэлээрээ Танд магтаалыг дуулахын тулд болой. Миний Бурхан ЭЗЭН, би Танд мөнхөд талархана.