ДУУЛАЛ 27:7-10
ДУУЛАЛ 27:7-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН, намайг дуу хоолойгоороо хашхирахад сонсож, Намайг нигүүлсэж, надад хариулаач. Та “Миний царайг эрэн хайгтун” гэхэд Миний зүрх Танд “ЭЗЭН, Таны царайг би эрж хайх ёстой” гэж хэлжээ. Өөрийнхөө нүүрийг надаас бүү нуугаач. Өөрийн зарцыг уурласандаа бүү орхиоч. Та миний тусламж байсаар ирсэн. Миний авралын Бурхан, Намайг бүү хаяж, бүү орхиоч. Миний эцэг, эх намайг орхисон, Харин ЭЗЭН намайг босгоно.
ДУУЛАЛ 27:7-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Сонсооч ЭЗЭН, Дуу хоолойгоороо би хашхирнам, Намайг нигүүлсээч, надад хариулаач! “Миний царайг эрэн хайцгаа!” гэхэд Зүрх минь Танд “ЭЗЭН, царайг тань би эрж хайюу” гэв. Царайгаа надаас бүү нуугаач, Зарцаа хилэндээ бүү орхиоч! Тусламж минь Та байсаар ирсэн, Бүү хаяач, бүү орхиоч, намайг, Авралын минь Бурхан! Эцэг, эх минь намайг орхиход, ЭЗЭН харин намайг авна.