ДУУЛАЛ 26:1-12

ДУУЛАЛ 26:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Би гэмгүй явж, Гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн тул, ЭЗЭН, Та намайг зөвтгөөч! ЭЗЭН, намайг шалгаж, Намайг туршаач! Элэг, зүрхийг минь шалгаач! Хайр энэрэл тань Нүдний минь өмнө буй агаад Таны үнэнээр би явсан. Хуурмаг хүмүүстэй би суудаггүй. Дүр эсгэгч нартай хамт ч би явахгүй. Ёр мууг үйлдэгчдийн чуулганыг би үзэн яддаг. Буруутантай хамт би суугаагүй. Зэмгүй цэврээр би гараа угааж, Таны тахилын ширээг тойрно, ЭЗЭН. Ингэх нь талархлын дууг би сонсгож, Таны бүх гайхамшигт үйлсийг өгүүлэхийн тулд буюу. ЭЗЭН, би Таны өргөөний оршихуй хийгээд Таны сүр жавхлангийн орших газарт хайртай. Сэтгэлийг минь нүгэлтнүүдтэй хамт, Амийг минь цус урсгагчидтай хамт бүү аваач! Тэдний гарт булай үйлдлүүд буй агаад Баруун гар нь хахуулиар дүүрэн. Харин би үнэнчээрээ явна. Намайг аварч, намайг нигүүлсээч! Хөл минь тэгш газарт зогсном Цугларалтуудад би ЭЗЭНийг ерөөнөм.

Хуваалцах
ДУУЛАЛ 26 унших

ДУУЛАЛ 26:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Би үнэнч шударгаар явж, Гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн учраас, ЭЗЭН, Та намайг зөвтгөөч. ЭЗЭН, намайг шалгаж, намайг туршаач. Миний оюун бодол, зүрхийг минь шалгаач. Таны хайр энэрэл нүдний минь өмнө байгаа бөгөөд Би Таны үнэнээр явсан. Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй, Дүр эсгэгч нартай хамт ч явахгүй. Би хорон санаатнуудын чуулганыг үзэн яддаг, Мөн бузар муу хүнтэй хамт суухгүй. Би гэмгүй байдал дотор гараа угааж, ЭЗЭН, Таны тахилын ширээнд ойртон очно. Ингэх нь би талархлын дуугаар тунхаглаж, Таны бүх гайхамшгуудыг зарлахын тулд билээ. ЭЗЭН, би Таны өргөөний оршихуй болон Таны сүр жавхлангийн орших газарт хайртай. Миний сэтгэлийг нүгэлтнүүдтэй хамт, Миний амийг цус урсгагчидтай хамт бүү авч яваач. Тэдний гарт хорон муу хуйвалдаанууд байдаг бөгөөд Тэдний баруун гар нь хахуулиар дүүрэн. Харин миний хувьд, би үнэнч байдлаараа явах ёстой. Намайг аварч, намайг нигүүлсээч. Миний хөл тэгш газарт зогсдог. Цуглаануудад би ЭЗЭНийг магтана.