ДУУЛАЛ 24:1-4
ДУУЛАЛ 24:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн, Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм. Учир нь Тэрээр далайнууд дээр түүний эх суурийг тавьж, Гол мөрнүүд дээр түүнийг байгуулсан юм. ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ? Түүний ариун газарт хэн зогсож болох вэ? Цэвэр гартай, ариун зүрхтэй, Хуурмаг байдалд сэтгэлээ өргөөгүй, Худал тангараг тавиагүй хүн тэгэх юм.
Хуваалцах
ДУУЛАЛ 24 уншихДУУЛАЛ 24:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн, Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд ЭЗЭНийх юм. Учир нь Тэрээр далайнууд дээр түүнийг суурилуулж, Гол мөрнүүд дээр түүнийг байгуулжээ. ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартай, ариун зүрхтэй, Хуурмаг хоосонд сэтгэлээ өргөөгүй, Худал тангараг тавиагүй нь буюу.
Хуваалцах
ДУУЛАЛ 24 унших