ДУУЛАЛ 2:1-12

ДУУЛАЛ 2:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Яагаад үндэстнүүд уурандаа шатаж, Ард түмнүүд дэмий хуйвалдана вэ? Газар дэлхийн хаад бат зогсож, Удирдагчид хоорондоо зөвлөлдөж, ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн, “Бид тэдний гинжийг тасалж, Хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая” гэж тэд хэлэв. Тэнгэрт залрагч инээж, Тэднийг Эзэн тохуурхаж байна. Тэгээд Тэр тэдэнд Өөрийн уураар айлдаж, Өөрийн хилэнгээр тэднийг айлган, “Миний ариун уул Сионд Би Өөрийн хааныг өргөмжилсөн” гэнэ. “Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана. Тэр надад хэлэхдээ «Чи бол Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн. Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон, Дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө. Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн”. Тиймээс хаад аа, ухаалаг бай. Дэлхийн шүүгчид ээ, сургамж ав. Эмээн ЭЗЭНд үйлчилж, Сүрдэн баясагтун. Хүүг үнс, эс тэгвэл Тэрээр уурлаж, Чи замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!

Хуваалцах
ДУУЛАЛ 2 унших

ДУУЛАЛ 2:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Үндэстнүүд юунд үймэлдэнэ? Ард түмнүүд дэмий юунд хуйвалдана? ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн Газар дэлхийн хаад сууцгааж, Захирагчид хоорондоо зөвлөлдөж, хэлэхдээ, “Бид тэдний гинжийг тасалж, Хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая!” гэх боловч Тэнгэрт залрагч инээж байна, Тэднийг Эзэн тохуурхаж байна. Тэгээд Тэрээр тэдэнд Уур юугаараа айлдаж, Хилэн юугаараа айлган, “Би ариун уул Сиондоо Өөрийн хааныг өргөмжилсөн” гэлээ. Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана. Тэр Надад хэлэхдээ «Чи Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлэв. Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон, Дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө. Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн. Тиймээс хаад аа, ухаалаг бай. Иймээс дэлхийн шүүгчид ээ, сургамж ав. Эмээн ЭЗЭНд үйлчилж, Сүрдэн баясагтун. Хүүг үнс, эс тэгвээс Тэр уурлаж, Та нар замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!

Хуваалцах
ДУУЛАЛ 2 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна