ДУУЛАЛ 19:1-14

ДУУЛАЛ 19:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, Чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, Үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ. Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө майхан барьсан. Нар өргөөнөөсөө болзоот залуу мэт гарч ирж байна. Тэрээр уралдааны замд гарахаар баатар хүн шиг догдолдог. Түүний мандах нь тэнгэрийн нэг захаас, Тойрох нь түүний нөгөө зах хүртэл. Түүний халуун дулаанаас нуугдах юм гэж нэг ч үгүй. ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог. ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг. ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог. ЭЗЭНий шүүлтүүд үнэн. Тэд бүгдээрээ зөв шударга. Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй, Мөн зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг. Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг. Өөрийн бурууг хэн ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач. Мөн Өөрийн зарцаа санаатай нүглээс хамгаалаач. Тэднээр намайг бүү захируулаач. Тэгвэл би гэмгүй болж, Агуу нүглээс ангижирна. Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН, Амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд тааламжтай болох болтугай!

Хуваалцах
ДУУЛАЛ 19 унших

ДУУЛАЛ 19:1-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй гарынх нь бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилмүй. Хэл яриа хийгээд үг үгүй, Дуу ч сонсогдохгүй, Дуу хоолой нь бүх газарт, Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн. Тэдгээрийн дотор Бурхан Наранд зориулж майхан барьжээ. Сүйт залуу гэрээсээ гарч ирэх мэт нар мандав. Хөөрсөн баатар эр шиг замаараа тэр довтолно. Тэнгэрийн нэг захаас мандаад Нөгөө захад тойрон явсаар жаргана. Халуунаас нь нуугдах юм гэж нэг ч үгүй. ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, Сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, Гэнэнийг ухаантай болгодог. ЭЗЭНий сургаал нь зөв, Зүрхний баясгалан ЭЗЭНий тушаал нь тодорхой, Нүдний гэгээрэл. ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, Мөнхөд оршдог. ЭЗЭНий шүүлтүүд үнэн Бүгд зөв шударга. Тэд алтнаас, их шижир алтнаас ч илүү хүсүүштэй, Зөгийн бал, зөгийн сархинагаас дусдагаас ч илүү чихэрлэг. Бас эдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр Агуу их шагнал байдаг. Хэн буруугаа ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач. Мөн зарцаа санаатай нүглээс хамгаалаач. Тэдэнд намайг бүү захируулаач. Тэгвэл би гэмгүй болж, Их гэмт үйлдлээс ангижирна. Миний хад Аврагч ЭЗЭН минь, Амнаас минь гарах үгс хийгээд Зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд Нийцэн авагдах болтугай!

Хуваалцах
ДУУЛАЛ 19 унших

ДУУЛАЛ 19:1-14

ДУУЛАЛ 19:1-14 АБ2004ДУУЛАЛ 19:1-14 АБ2004ДУУЛАЛ 19:1-14 АБ2004