ДУУЛАЛ 19:1-10

ДУУЛАЛ 19:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, Чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, Үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ. Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө майхан барьсан. Нар өргөөнөөсөө болзоот залуу мэт гарч ирж байна. Тэрээр уралдааны замд гарахаар баатар хүн шиг догдолдог. Түүний мандах нь тэнгэрийн нэг захаас, Тойрох нь түүний нөгөө зах хүртэл. Түүний халуун дулаанаас нуугдах юм гэж нэг ч үгүй. ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог. ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг. ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог. ЭЗЭНий шүүлтүүд үнэн. Тэд бүгдээрээ зөв шударга. Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй, Мөн зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг.

Хуваалцах
ДУУЛАЛ 19 унших

ДУУЛАЛ 19:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй гарынх нь бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилмүй. Хэл яриа хийгээд үг үгүй, Дуу ч сонсогдохгүй, Дуу хоолой нь бүх газарт, Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн. Тэдгээрийн дотор Бурхан Наранд зориулж майхан барьжээ. Сүйт залуу гэрээсээ гарч ирэх мэт нар мандав. Хөөрсөн баатар эр шиг замаараа тэр довтолно. Тэнгэрийн нэг захаас мандаад Нөгөө захад тойрон явсаар жаргана. Халуунаас нь нуугдах юм гэж нэг ч үгүй. ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, Сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, Гэнэнийг ухаантай болгодог. ЭЗЭНий сургаал нь зөв, Зүрхний баясгалан ЭЗЭНий тушаал нь тодорхой, Нүдний гэгээрэл. ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, Мөнхөд оршдог. ЭЗЭНий шүүлтүүд үнэн Бүгд зөв шударга. Тэд алтнаас, их шижир алтнаас ч илүү хүсүүштэй, Зөгийн бал, зөгийн сархинагаас дусдагаас ч илүү чихэрлэг.

Хуваалцах
ДУУЛАЛ 19 унших

ДУУЛАЛ 19:1-10

ДУУЛАЛ 19:1-10 АБ2004ДУУЛАЛ 19:1-10 АБ2004ДУУЛАЛ 19:1-10 АБ2004

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна