ДУУЛАЛ 139:1-6
ДУУЛАЛ 139:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Аяа ЭЗЭН, Та намайг судлан намайг мэдлээ. Миний сууж, босохыг Та мэддэг бөгөөд Хаа холоос санаа бодлуудыг минь ойлгодог. Та миний зам мөр хийгээд Хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, Замнал бүрийг минь сайн мэддэг. Хэлэн дээр минь ганц үг ч байхаас өмнө, Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг. Та хойноос ба урдаас минь нөмөрлөж, Миний дээр мутраа тавьсан. Мэдлэг нь надад дэндүү гайхамшигтай, Өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.
ДУУЛАЛ 139:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ. Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм. Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог. Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, Миний бүх явдлыг дотно сайн мэддэг. Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө, Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг. Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж, Миний дээр мутраа тавьсан. Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм. Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.