ДУУЛАЛ 138:1-8

ДУУЛАЛ 138:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

Би бүхий л зүрхээрээ Танд талархал өргөнө. Би бурхдын өмнө Таныг магтан дуулна. Би Таны ариун сүм уруу хандан сөгдөн мөргөж, Таны хайр энэрэл, үнэний тань төлөө Таны нэрд талархал өргөнө. Учир нь Та Өөрийн бүх нэрээр Өөрийн үгийг өндөрт өргөмжилсөн юм. Миний дуудсан өдөр Та надад хариулжээ. Та сэтгэлийг минь хүчтэй болгон намайг зоригжуулсан. Өө, ЭЗЭН, Таны амнаас гарах үгийг сонсохдоо Газрын бүх хаад Танд талархал өргөнө. Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна. Учир нь ЭЗЭНий сүр жавхлан агуу их билээ. Учир нь ЭЗЭН хэдийгээр өндөрт оршдог боловч Дорд хүнийг харж ханддаг, Харин бардамнагчийг Тэр холоос ч мэддэг юм. Хэдийгээр би бэрхшээл зовлонгийн дунд явдаг ч Та намайг сэргээнэ. Та мутраа миний дайснуудын уур хилэнгийн өмнөөс сунгах бөгөөд Таны баруун мутар намайг аварна. ЭЗЭН надад хамаарах зүйлсийг гүйцэлдүүлнэ. Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл мөнхийн юм. Өөрийн мутрын бүтээлүүдийг бүү орхиоч.

Хуваалцах
ДУУЛАЛ 138 унших

ДУУЛАЛ 138:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)

Би бүхий л зүрхээрээ Танд талархана. Бурхдын өмнө Таныг би магтан дуулна. Таны ариун сүмд хандан би мөргөж, Хайр энэрэл, үнэний тань улмаас Таны нэрд талархахын учир нь Алдар нэр бүхнээсээ өндөрт Амлалтаа Та өргөмжилснийх. Дуудсан өдөрт минь Та надад хариулав. Сэтгэлийг минь хүч чадлаар зоригжуулав. Аяа ЭЗЭН, амнаас тань гарах үгийг сонсохдоо Газрын бүх хаан Танд талархана. Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна Учир нь ЭЗЭНий алдар аугаа. ЭЗЭН хэдийгээр өндөрт байвч Дорд нэгнийг хардаг. Бардамнагчийг Тэрээр холоос ч мэддэг. Хэдийгээр зовлон шаналангийн дунд Би явах болсон ч Та намайг сэргээнэ. Дайснуудын минь уур хилэнгийн өмнөөс Та мутраа сунгах бөгөөд Баруун мутар тань намайг аварна. ЭЗЭН миний төлөө гүйцэлдүүлнэ. Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань мөнхийн юм. Мутрынхаа бүтээлүүдийг бүү орхиоч.

Хуваалцах
ДУУЛАЛ 138 унших