ДУУЛАЛ 130:1-8
ДУУЛАЛ 130:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өө, ЭЗЭН, би гүнээс Тан уруу хашхирсан. Эзэн, дуу хоолойг минь сонсооч! Миний гуйлтын дуунд Таны чих зөөлөн байг. ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, Өө, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ? Харин Танаас эмээхийн тулд Танд уучлал байдаг билээ. Би ЭЗЭНийг хүлээдэг, сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд Түүний үгэнд би найддаг билээ. Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр Сэтгэл минь ЭЗЭНийг хүлээдэг. Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр шүү. Израиль аа, ЭЗЭНд найдагтун. Учир нь ЭЗЭНд хайр энэрэл байгаа, Түүнд арвин золилт бий. Тэрээр Израилийг Бүх гэм буруугаас нь золих болно.
ДУУЛАЛ 130:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Аяа, ЭЗЭН, би гүнээс Тан уруу хашхирна! Эзэн, дуу хоолойг минь сонсооч! Миний гуйлтын дуунд Чихээ зөөлөн байлгаач! ЭЗЭН, хэрэв Та хилэнцийг тооцвоос, Аяа, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ? Харин Танаас эмээхийн тулд Уучлал нь Танд байдаг билээ. Би ЭЗЭНийг хүлээдэг, Сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд Үгэнд нь би найддаг билээ. Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр Сэтгэл минь ЭЗЭНийг хүлээнэм, Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр. Израиль аа, ЭЗЭНд найдагтун! Учир нь ЭЗЭНд хайр энэрэл хийгээд Арвин золилт буй. Тэрээр Израилийг Бүх хилэнцээс нь золино.