ДУУЛАЛ 126:1-6
ДУУЛАЛ 126:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед Бид зүүдэлж байгаа хүмүүс шиг байсан билээ. Тэгээд бидний ам инээдээр, Хэл маань баясалтай дуугаар дүүрсэн юм. Тэгээд тэд үндэстнүүдийн дунд “ЭЗЭН тэдний төлөө аугаа их зүйлийг үйлдсэн юм” гэв. ЭЗЭН бидний төлөө аугаа их үйлсийг үйлдсэн юм. Бид баярлаж байна. Өө, ЭЗЭН, бидний олзлогдогсдыг Өмнөдийн гол горхинууд шиг сэргээгээч. Нулимс дуслуулан үр суулгагчид Баяртай дуу хөөртэйгөөр ургац хураах болно. Үртэй уутаа үүрэн, уйлан цааш нааш явдаг хүн Багцалсан тариагаа авч ирэн, баясгалантай дуутайгаар заавал дахин ирнэ.
ДУУЛАЛ 126:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед Бид зүүдэлж байгаа хүмүүс адил байв. Тэгээд ам маань инээдээр, Хэл маань уухайн дуугаар дүүрсэн юм. Тэгээд тэд үндэстнүүдийн дунд “ЭЗЭН тэдний төлөө аугаа зүйлийг үйлдсэн” гэв. ЭЗЭН бидэнд зориулан аугаа үйлсийг үйлдсэн. Бид баярлаж байна. Аяа ЭЗЭН, олзлогдогсдыг маань Өмнөдийн гол горхинууд шиг буцаан авчраач. Нулимс дуслуулан үр суулгагчид Уухайн дуутай ургац хураах болно. Үртэй уутаа үүрэн уйлан цааш нааш явах тэрээр Багцалсан тариагаа үүрэн Баяр хөөрийн дуутай гэртээ ирнэ.