ДУУЛАЛ 122:1-9
ДУУЛАЛ 122:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэд надад “ЭЗЭНий өргөө уруу явцгаая” гэхэд Би баярласан. Иерусалим аа, бидний хөл Чиний дааман хаалганы дотор зогсож байна. Иерусалим их шигүү хот шиг байгуулагдсан, Тийшээ овгууд, ЭЗЭНий овгууд ЭЗЭНий нэрд талархал өргөхөөр Израилийн тогтоолын дагуу очдог юм. Учир нь тэнд шүүхэд зориулан сэнтийнүүдийг, Давидын гэрийн сэнтийнүүдийг тавьсан байв. Иерусалимын амар амгалангийн төлөө гуй. “Чамайг хайрлагчид өлзийтэй байх болтугай. Амар амгалан чиний ханан хэрмийн дотор, Сайн сайхан чиний орднуудад байх болтугай”. Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө Би одоо “Чиний дотор амар амгалан байх болтугай” гэж хэлнэ. Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө Би чиний сайн сайхныг эрэн хайх болно.
ДУУЛАЛ 122:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэд надад “ЭЗЭНий өргөө явцгаая” гэхэд Би баярлав. Иерусалим аа, бидний хөл Гулдан хаалганы чинь дотор зогсож байна. Иерусалим нь иж цогцлуулсан хотын ёсоор баригджээ. Ийшээ, овгууд, ЭЗЭНий овгууд Израилийн тогтоолын дагуу ЭЗЭНий нэрд талархахаар өгсөнө ажээ. Ийн тэнд шүүхийн сэнтийнүүд, Давидын гэрийн сэнтийнүүд тавигджээ. Иерусалимын амар тайвны төлөө гуй! “Чамайг хайрлагчид өөдөлтүгэй. Амар тайван чиний ханан хэрмийн дотор, Аюулгүй байдал цайзуудад чинь байг” Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө Одоо “Чиний дотор амар амгалан байх болтугай” гэж би хэлнэ. Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө Чиний сайн сайхныг би эрэн хайх болно.