ДУУЛАЛ 119:97-128

ДУУЛАЛ 119:97-128 Ариун Библи, 2004 (АБ2004)

Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог. Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг. Таны гэрчлэлүүд миний бясалгал учир Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон. Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраас Би настангуудаас ч илүү ойлгон ухаардаг. Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулд Бүх бузар замаас хөлөө татсан юм. Та Өөрөө надад заасан учир Би Таны тогтоолуудаас гажаагүй. Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг! Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ. Таны үг бол миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл юм. Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно. Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн. Өө, ЭЗЭН, Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч. Өө, ЭЗЭН, миний амнаас гарах сайн дурын өргөлийг хүлээн авч, Өөрийн тогтоолуудыг надад заагаач. Амь насанд минь аюул нүүрлэсээр байна Гэсэн ч би Таны хуулийг мартдаггүй юм. Хорон санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан, Гэвч би Таны тушаалуудаас гажаагүй билээ. Би Таны гэрчлэлүүдийг мөнхөд өв болгон авсан. Учир нь тэд зүрхний минь баясгалан юм. Би Таны зарлигуудыг гүйцэлдүүлэхээр зүрхээ Мөнхөд, эцэс хүртэл зориулсан. Би хоёр санаатай хүмүүсийг үзэн яддаг, Харин Таны хуульд би хайртай. Та бол миний хоргодох газар ба миний бамбай. Би Таны үгийг хүлээдэг. Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлэхийн тулд Бузар мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун. Намайг амьд байлгахын тулд Өөрийн үгийн дагуу намайг дэмжин тэтгээч. Намайг найдвараас минь болж ичгүүрт бүү оруулаач. Би аюулгүй байж, Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд намайг тэтгээч. Та зарлигуудаас тань холдон одогчдыг бүгдийг голсон билээ. Учир нь тэдний ов мэх дэмий хоосон юм. Та дэлхийн бүх хорон санаатнуудыг нүүрсний хог шиг хөсөр хаясан. Тиймээс би Таны гэрчлэлүүдэд хайртай. Махан бие минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд Би Таны шүүлтүүдээс айдаг юм. Би шударга ёс ба үнэн зөвийг үйлдсэн билээ. Намайг дарлагчдад минь бүү тушаагаач. Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч. Бардамнагчдад намайг бүү дарлуулаач. Миний нүд Таны авралын төлөө хийгээд Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг. Өөрийн хайр энэрлийн дагуу зарцдаа хандаж, Өөрийн зарлигуудыг надад заагаач. Би Таны зарц билээ. Би Таны гэрчлэлүүдийг мэддэг байхын тулд надад ухаарлыг өгөөч. Тэд Таны хуулийг зөрчсөн тул ЭЗЭНий ажиллах цаг ирчихээд байна. Тиймээс би Таны тушаалуудад Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм. Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.

Хуваалцах
ДУУЛАЛ 119 унших

ДУУЛАЛ 119:97-128 Ариун Библи 2013 (АБ2013)

Хуулийг тань би юутай их хайрладаг билээ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. Тушаалууд тань намайг Дайснуудаас минь илүү мэргэн болгодог. Тэр нь үргэлж надтай хамт байдаг. Гэрчлэлүүд тань миний бясалгал учир Багш нараасаа илүү ухаалаг болов, би. Тушаалуудыг тань сахин биелүүлсэн учраас Настангуудаас ч илүү ойлгон ухаарав, би. Үгийг тань сахин биелүүлэхийн тулд Бүх буруу муу замаас би хөлөө татсан. Та Өөрөө надад заасан учир Таны тогтоолуудаас би гажаагүй. Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг! Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ. Таны үг миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл. Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно. Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн. Аяа ЭЗЭН, үгийнхээ дагуу намайг сэргээгээч. Аяа ЭЗЭН, амнаас минь гарах сайн дурын өргөлийг хүлээн авч, Тогтоолуудаа надад заагаач. Амь насанд минь аюул нүүрлэсээр байна. Гэсэн ч би хуулийг тань мартдаггүй билээ. Буруу санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан ч Тушаалуудаас тань би гажаагүй. Зүрхнийхээ баясгалан болгохоор Гэрчлэлүүдийг тань би мөнхөд өв болгон авав. Зарлигуудыг тань гүйцэлдүүлэхээр Зүрх юугаа би мөнхөд, эцэс хүртэл зориулсан. Хоёр санаатай хүмүүсийг би үзэн яддаг, Хуульд тань харин хайртай. Та миний хоргодох газар ба миний бамбай Би Таны үгэнд найдан хүлээдэг. Ёрын мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун, Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлнэ. Намайг амьд байлгахын тулд Үгийнхээ дагуу намайг дэмжин тэтгээч. Намайг найдвараас минь болж Ичгүүрт бүү оруулаач. Би аюулгүй байж, Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд Намайг тэтгээч. Зарлигуудаас тань төөрөлдөн одогсдыг Та бүгдийг нь голсон агаад Тэдний ов мэх ч дэмий хоосон билээ. Дэлхийн бүх буруутыг Та хог шавхруу шиг хөсөр хаясан. Тиймээс Таны энэхүү гэрчлэлүүдийг Би хайрласан. Бие махбод минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд Би Таны шүүлтүүдээс айнам. Шударга ёс ба үнэн зөвийг би үйлддэг тул Дарлагсдад маань намайг бүү тушаагаач. Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч. Бардамнагчдад намайг бүү дарлуулаач. Нүд минь Таны авралын төлөө хийгээд Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг. Хайр энэрлийнхээ дагуу зарцдаа хандаж, Зарлигуудаа надад заагаач. Зарц тань билээ би. Гэрчлэлүүдийг тань мэддэг байхын тулд Ухаарлыг надад өгөөч. Тэд хуулийг тань зөрчсөн тул ЭЗЭН, Таны ажиллах цаг ирчихээд байна. Иймээс би Таны тушаалуудад Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм. Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.

Хуваалцах
ДУУЛАЛ 119 унших