ДУУЛАЛ 119:38-46
ДУУЛАЛ 119:38-46 Ариун Библи 2013 (АБ2013)
Танаас эмээх айдсыг төрүүлдэг. Өөрийн үгийг зарцдаа бататгаач! Тогтоолууд тань сайн тул Айдаг буруутгалыг минь надаас зайлуулаач! Харагтун, би тушаалуудыг тань хүсэмжилж байна. Зөв шударгаараа намайг сэргээгээч! Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань, Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай. Тэгвэл намайг буруутгадаг хүнд Хариулах үг надад бий болно. Учир нь би Таны үгэнд итгэдэг юм. Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач! Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ. Ингэх аваас хуулийг тань үргэлж, Мөнхийн мөнхөд би сахина. Тушаалуудыг тань хайдаг тул Би чөлөөтэй алхах болно. Таны гэрчлэлүүдийг би Хаадын өмнө бас ярих агаад үл ичнэм.
ДУУЛАЛ 119:38-46 Ариун Библи, 2004 (АБ2004)
Танаас эмээх айдсыг төрүүлдэг Өөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач. Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач. Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ. Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна. Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч. Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл, Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай. Тэгвэл намайг буруутгадаг хүнд хариулах үг надад бий болно. Учир нь би Таны үгэнд итгэдэг юм. Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач. Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ. Ингэвэл би Таны хуулийг үргэлж, Мөнхийн мөнхөд сахина. Би Таны тушаалуудыг хайдаг учраас Чөлөөтэй алхах болно. Би бас хаадын өмнө Таны гэрчлэлүүдийг ярих бөгөөд Ичихгүй байх болно.