ДУУЛАЛ 119:29-40

ДУУЛАЛ 119:29-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

Худал хуурмаг замыг надаас зайлуулж, Өөрийн хуулийг надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч. Би итгэлтэй замыг сонгосон юм. Би Таны тогтоолуудыг өмнөө тавьсан билээ. Би Таны гэрчлэлүүдээс зуурдаг. ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач! Та зүрхийг минь уужруулах учир Би Таны тушаалуудын замаар гүйх болно. Өө, ЭЗЭН, Өөрийн зарлигуудын ёс журмыг надад заагаач. Би түүнийг эцэс хүртэл мөрдөнө. Би Таны хуулийг мөрдөж, Бүхий л зүрхээр түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач. Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач, Учир нь би түүнд баярладаг билээ. Зүрхийг минь олз уруу бус, Өөрийн гэрчлэл уруу хандуулаач. Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн, Өөрийн замд намайг сэргээгээч. Танаас эмээх айдсыг төрүүлдэг Өөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач. Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач. Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ. Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна. Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч.

Хуваалцах
ДУУЛАЛ 119 унших

ДУУЛАЛ 119:29-40 Ариун Библи 2013 (АБ2013)

Худал хуурмаг замыг надаас зайлуулж, Хуулиа надад Нигүүлсэнгүйгээр хүртээгээч! Үнэний замыг би сонгож Өмнөө би тогтоолуудыг тань тавьсан. Гэрчлэлүүдээс тань би зуурна. ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач! Та зүрхийг минь уужруулах учир Тушаалуудын тань замаар би гүйх болно. Аяа ЭЗЭН, зарлигуудынхаа ёс журмыг надад заагаач! Эцэс хүртэл түүнийг мөрдье, Хуулийг тань мөрдөж, Бүхий л зүрхээр сахин биелүүлэхийн тулд Ухаарал юугаа наддаа хайрлаач! Тушаалуудынхаа жимээр намайг алхуулаач! Түүнд би баярладаг билээ л. Зүрхийг минь олз уруу бус, Гэрчлэлдээ хандуулаач! Хуурмаг хоосныг харахаас Хоёр нүдийг минь эргүүлэн Өөрийн замд намайг сэргээгээч! Танаас эмээх айдсыг төрүүлдэг. Өөрийн үгийг зарцдаа бататгаач! Тогтоолууд тань сайн тул Айдаг буруутгалыг минь надаас зайлуулаач! Харагтун, би тушаалуудыг тань хүсэмжилж байна. Зөв шударгаараа намайг сэргээгээч!

Хуваалцах
ДУУЛАЛ 119 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна