ДУУЛАЛ 119:105-112
ДУУЛАЛ 119:105-112 Ариун Библи, 2004 (АБ2004)
Таны үг бол миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл юм. Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно. Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн. Өө, ЭЗЭН, Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч. Өө, ЭЗЭН, миний амнаас гарах сайн дурын өргөлийг хүлээн авч, Өөрийн тогтоолуудыг надад заагаач. Амь насанд минь аюул нүүрлэсээр байна Гэсэн ч би Таны хуулийг мартдаггүй юм. Хорон санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан, Гэвч би Таны тушаалуудаас гажаагүй билээ. Би Таны гэрчлэлүүдийг мөнхөд өв болгон авсан. Учир нь тэд зүрхний минь баясгалан юм. Би Таны зарлигуудыг гүйцэлдүүлэхээр зүрхээ Мөнхөд, эцэс хүртэл зориулсан.
ДУУЛАЛ 119:105-112 Ариун Библи 2013 (АБ2013)
Таны үг миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл. Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно. Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн. Аяа ЭЗЭН, үгийнхээ дагуу намайг сэргээгээч. Аяа ЭЗЭН, амнаас минь гарах сайн дурын өргөлийг хүлээн авч, Тогтоолуудаа надад заагаач. Амь насанд минь аюул нүүрлэсээр байна. Гэсэн ч би хуулийг тань мартдаггүй билээ. Буруу санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан ч Тушаалуудаас тань би гажаагүй. Зүрхнийхээ баясгалан болгохоор Гэрчлэлүүдийг тань би мөнхөд өв болгон авав. Зарлигуудыг тань гүйцэлдүүлэхээр Зүрх юугаа би мөнхөд, эцэс хүртэл зориулсан.