ДУУЛАЛ 119:1-10
ДУУЛАЛ 119:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Явдал үйл нь гэм зэмгүй, ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ! Түүний гэрчлэлүүдийг сахин, Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ! Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй. Тэд Түүний замаар явдаг. Биднээр хичээнгүйлэн сахиулахаар Та Өөрийн тушаалуудыг тогтоосон юм. Таны зарлигуудыг сахихаар Замууд минь бат тогтоосой! Тэгвэл Таны бүх тушаалуудыг анхаарах цагт Би ичихгүй. Таны зөв шударга шүүхээс сурахдаа Би шулуун шударга зүрхээр Танд талархах болно. Би Таны зарлигуудыг сахин биелүүлэх болно. Намайг бүрмөсөн бүү орхиоч! Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар... Би бүхий л зүрхээрээ Таныг эрэн хайсан. Таны тушаалаас холдон тэнүүчлэхийг надад бүү зөвшөөрөөч!
ДУУЛАЛ 119:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Явдал үйл нь гэм зэмгүй агаад ЭЗЭНий хуулиар явагсад Юутай ерөөлтэй вэ! Түүний гэрчлэлүүдийг сахин Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад Юутай ерөөлтэй вэ! Шударга бусыг эс үйлдэнэ. Түүний замаар явна. Биднийг хичээнгүйлэн сахь гэж Тушаалуудаа Та тогтоосон билээ. Зарлигуудыг тань сахих Замууд минь бат тогтог! Таны бүх тушаалыг анхаарч явахад Ичгүүр надад эс ирнэ. Таны зөвт шүүхээс сурах үедээ Би шулуун шударга зүрхээр Танд талархах болно. Таны зарлигуудыг сахин биелүүлэх билээ. Намайг хэзээ ч бүү орхиоч! Залуу хүн зам мөрөө Хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ. Бүхий л зүрхээрээ би Таныг эрэн хайсан. Тушаалаас тань холдон төөрөхийг Надад бүү зөвшөөрөөч!