ДУУЛАЛ 106:6-12
ДУУЛАЛ 106:6-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Бид ч эцэг өвгөд маань ч нүгэл хийжээ. Бид хуулийг завхруулж, бурууг үйлджээ. Эцэг өвгөд маань Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй. Таны үй олон энэрлийг тэд саналгүй, Харин тэнгисийн, Улаан тэнгисийн дэргэд тэрсэлсэн. Гэлээ ч сүр хүчээ мэдүүлэхийн тулд Тэрээр нэрийнхээ төлөө тэднийг аварсан. Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд Тэр нь хатсан бөгөөд Тэр тэднийг цөл газраар мэт Оёор гүнээр нь дагуулсан. Үзэн ядагчийнх нь гараас Тэр тэднийг аварч, Дайсны гараас зольсон. Өстнүүдийг нь ус бүрхсэн. Нэг нь ч эс үлдсэн. Тэгэхэд тэд үгэнд нь итгэж, Түүнд магтаалыг дуулсан.
ДУУЛАЛ 106:6-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бид эцэг өвгөдийнхөө адил нүгэл үйлдэж, Бид гэм бурууг хийж, хорон муугаар үйлджээ. Бидний эцэг өвгөд Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй. Тэд Таны үй олон энэрлийг санаагүй, Харин тэнгисийн дэргэд, Улаан тэнгист тэрсэлсэн. Гэсэн ч, Өөрийнхөө сүр хүчийг мэдүүлэхийн тулд Тэр Өөрийн нэрийн төлөө тэднийг аварсан. Ийнхүү Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд тэр нь хатсан бөгөөд Тэр тэднийг гүнээр цөл газраар мэт удирдсан. Ингээд Тэр тэднийг үзэн ядагчийн гараас аварч, Дайсны гараас зольсон. Тэдний өстнүүдийг ус бүрхсэн. Тэдний нэг нь ч үлдсэнгүй. Тэгэхэд тэд Түүний үгэнд итгэсэн. Тэд Түүний магтаалыг дуулсан.