ДУУЛАЛ 106:1-48

ДУУЛАЛ 106:1-48 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНд талархал өргө, учир нь Тэр бол сайн бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх юм. Хэн ЭЗЭНий сүр хүчит үйлсийн тухай өгүүлж, Эсвэл Түүний бүх магтаалыг тунхаглаж чадах вэ? Шударга ёсыг сахигчид, Зөв шударгыг үргэлж үйлдэгч хүн юутай ерөөлтэй вэ? Өө, ЭЗЭН, Өөрийн ард түмний төлөөх ивээлээр намайг санаач. Өөрийн авралыг аван над уруу айлчлаач. Энэ нь би Таны сонгогдсон хүмүүсийн сайн сайхныг харж, Таны үндэстний баяр хөөрт баясгаж, Таны өвөөр бахархахын тулд юм. Бид эцэг өвгөдийнхөө адил нүгэл үйлдэж, Бид гэм бурууг хийж, хорон муугаар үйлджээ. Бидний эцэг өвгөд Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй. Тэд Таны үй олон энэрлийг санаагүй, Харин тэнгисийн дэргэд, Улаан тэнгист тэрсэлсэн. Гэсэн ч, Өөрийнхөө сүр хүчийг мэдүүлэхийн тулд Тэр Өөрийн нэрийн төлөө тэднийг аварсан. Ийнхүү Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд тэр нь хатсан бөгөөд Тэр тэднийг гүнээр цөл газраар мэт удирдсан. Ингээд Тэр тэднийг үзэн ядагчийн гараас аварч, Дайсны гараас зольсон. Тэдний өстнүүдийг ус бүрхсэн. Тэдний нэг нь ч үлдсэнгүй. Тэгэхэд тэд Түүний үгэнд итгэсэн. Тэд Түүний магтаалыг дуулсан. Тэд Түүний үйлсийг хурдан мартжээ. Тэд Түүний зөвлөгөөг хүлээгээгүй, Харин цөлд ихэд шунахайрч, Зэлүүд газарт Бурханыг сорьсон. Иймээс Тэр тэдэнд шаардсаныг нь өгсөн боловч Тэдний сүнсийг эцээх өвчинг илгээсэн. Хуаранд байхдаа тэд Мосед болон ЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсанд Газар нээгдэн, Датаныг залгиж, Абирамын бүлгийг дарсан. Тэдний бүлэгт гал дүрэлзэж, Галын дөл хорон муу хүнийг шатаасан. Тэд Хоребт тугалыг бүтээж, Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн. Ингэж тэд өөрсдийн алдрыг Өвс иддэг үхрийн дүрсээр сольсон. Египетэд агуу зүйлсийг хийсэн Өөрсдийн Аврагч Бурханыг тэд мартсан. Тэрээр Хам нутагт гайхамшгуудыг, Улаан тэнгисийн дэргэд сүрдмээр зүйлсийг үйлдсэн юм. Тиймээс тэднийг устгана гэж Тэр айлдсан бөгөөд Түүний уур хилэнг тэднийг устгахаас болиулан буцаахын тулд Түүний сонгосон хүн Мосе Түүний өмнө зөрчил дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэхсэн. Дараа нь тэд тааламжит газар нутгийг үл ойшоосон. Тэд Түүний үгэнд итгээгүй, Харин майхан дотроо эгдүүцэн бувтнасан. Тэд ЭЗЭНий дуу хоолойг сонссонгүй. Тиймээс Түүний тэдэнд тангарагласан нь Тэднийг зэлүүд цөл газарт хаян, Тэдний үр удмыг үндэстнүүдийн дунд унагаж, Газар бүрд тэднийг тараах болно гэсэн юм. Тэд Баал-пеортой нийлж, Үхэгсдэд өргөсөн тахилуудыг иджээ. Ингэснээр тэд өөрсдийн үйлдлээр Түүнийг уурлахад хүргэсэн бөгөөд Тэдний дунд тахал дэлгэрсэн. Тэр үед Финехас босож, шүүлтийг гүйцэтгэсэн бөгөөд Үүнээс болж тахал зогссон. Энэ нь бүх үеийнхэнд мөнхөд Түүнд зөвт байдалд тооцогдсон. Тэд бас Мерибагийн их усны дэргэд Түүнийг хилэгнэхэд хүргэсэн бөгөөд Тэднээс болж Мосед бэрхшээл учирсан. Тэд Түүний Сүнсний эсрэг тэрсэлсэн учраас Мосе гоомой үгс хэлсэн. ЭЗЭНий тэдэнд тушаасны дагуу Тэд ард түмнүүдийг устгаагүй, Харин үндэстнүүдтэй хутгалдаж, Тэдний үйлсээс суралцан, Өөрсдөд нь урхи болсон тэдний шүтээнүүдэд үйлчилсэн. Түүгээр ч барахгүй тэд өөрсдийн охид, хөвгүүдээр чөтгөрүүдийг тахиж, Гэмгүй цусыг буюу Канааны шүтээнүүдэд тахисан Өөрсдийн охид, хөвгүүдийнхээ цусыг урсгажээ. Тэр газар ч цусаар бузарлагдсан. Ингээд тэд өөрсдийгөө үйлсээрээ бузарлан, Үйлдлээрээ садар самууныг хийжээ. Тиймээс ЭЗЭНий уур хилэн Өөрийнхөө хүмүүсийн эсрэг асаж, Тэр Өөрийн өвийг жигшсэн. Тэгээд Тэр тэднийг үндэстнүүдийн гарт оруулсан бөгөөд Тэднийг үзэн ядагчид тэднийг захирсан. Тэдний дайснууд ч бас тэднийг дарангуйлж, Гар дороо тэднийг захирсан. Олон удаа Тэр тэднийг авардаг байсан. Харин тэд өөрийн санаагаар тэрсэлж, Өөрсдийн гэм буруу дотроо улам шигдсээр байв. Тийм байсан ч, тэдний хашхирахыг сонсохдоо Тэрээр зовлонг нь анхаарсан. Тэр тэдний төлөө Өөрийн гэрээг санаж, Өөрийн хайр энэрлийн үлэмж ихийн ёсоор зөөлрөв. Тэр бас бүх олзлогчдынх нь өмнө Тэднийг өрөвдсөн. Бидний Бурхан ЭЗЭН, биднийг аварч, Таны ариун нэрд талархал өргүүлэхээр болон Таны магтаалд бахархуулахаар Биднийг үндэстнүүдийн дундаас цуглуулаач. Израилийн Бурхан ЭЗЭН Өнө мөнхөд магтагдах болтугай. Бүх хүмүүсээр “Амен” хэмээн хэлүүлэгтүн. ЭЗЭНийг магтагтун!

Хуваалцах
ДУУЛАЛ 106 унших

ДУУЛАЛ 106:1-48 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНд талархал өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх. ЭЗЭНий хүчит үйлсийн тухай Хэн өгүүлж чадах вэ? Түүний бүх магтаалыг Хэн тунхаглаж чадах вэ? Бүхий л цаг үед шударга ёсыг сахигчид, Зөвт байдлыг үйлдэгчид ерөөлтэй. Аяа ЭЗЭН, ард түмэндээ өгсөн таалал дотроо Намайг санаач. Авралтайгаа над дээр айлчлаач. Би Таны сонгогдогсдын сайн сайхныг харж, Таны үндэстний баяр хөөрт баясаж, Өвөөр тань бахархахын тулд юм. Бид ч эцэг өвгөд маань ч нүгэл хийжээ. Бид хуулийг завхруулж, бурууг үйлджээ. Эцэг өвгөд маань Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй. Таны үй олон энэрлийг тэд саналгүй, Харин тэнгисийн, Улаан тэнгисийн дэргэд тэрсэлсэн. Гэлээ ч сүр хүчээ мэдүүлэхийн тулд Тэрээр нэрийнхээ төлөө тэднийг аварсан. Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд Тэр нь хатсан бөгөөд Тэр тэднийг цөл газраар мэт Оёор гүнээр нь дагуулсан. Үзэн ядагчийнх нь гараас Тэр тэднийг аварч, Дайсны гараас зольсон. Өстнүүдийг нь ус бүрхсэн. Нэг нь ч эс үлдсэн. Тэгэхэд тэд үгэнд нь итгэж, Түүнд магтаалыг дуулсан. Гэвч тэд үйлсийг нь үтэр мартав. Зөвлөгөөг нь тэд эс хүлээв. Харин цөлд ихэд шунан тачаадаж, Зэлүүд газарт Бурханыг сорьсон. Иймээс Тэр хүсэж шаардсаныг нь өгсөн боловч Тэдний аманд эцээх өвчнийг илгээсэн. Хуаранд тэд Мосед болон ЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсан. Тэгтэл газар нээгдэн Датаныг залгиж, Абирамын бүлэглэлийг дарсан. Тэдний бүлэглэл дотор гал дүрэлзэж, Галын дөл буруутыг шатаасан. Хоребт тэд тугалыг бүтээж, Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн. Өөрсдийн алдрыг ингэж тэд Өвс иддэг үхрийн дүрсээр сольж Аврагч Бурханаа тэд мартсан юм. Агуу зүйлсийг Тэрээр харин Египетэд хийсэн байсан юм. Хамын нутагт гайхамшгуудыг, Улаан тэнгисийн дэргэд Сүрдмээр зүйлсийг үйлдсэн байлаа. Тиймээс л тэднийг устгана гэж Тэр айлдсан юм. Тэднийг устгах уур хилэнг нь эргүүлэхээр Түүний сонгосон хүн Мосе өмнө нь Цөмөрхий дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэх байсан. Тэгтэл тэд тааламжит нутгийг жигшсэн. Үгэнд нь тэд итгэлгүй, Харин майхнууд дотроо эгдүүцэн бувтнасан. ЭЗЭНий дуу хоолойг ч сонсоогүй. Тиймээс Тэр тэдэнд тангараглаж, Тэднийг зэлүүд цөлд хаян, Үр удмыг нь үндэстнүүдийн дунд унагаж Газар бүрд тэднийг тараах болно гэсэн. Тэд Баал-пеортой нийлж, Үхэгсдийн тахилыг иджээ. Тэд үйлдлээрээ Түүнийг Хилэнд өдөөсөн бөгөөд Тэдний дунд тахал дэлгэрсэн. Тэр үед Финехас босож, Шүүлтийг гүйцэтгэсэн бөгөөд Тахал зогссон. Энэ нь үеэс үед мөнхөд Түүнд зөв зүйтэй гэж тооцогдсон. Тэд бас Мерибагийн их усны дэргэд хилэгнэхэд хүргэсэн Түүнийг хилэнг өдөөсөн бөгөөд Тэднээс болж Мосе хэцүүдсэн. Тэд Сүнснийх нь эсрэг тэрсэлсэн учраас Тэрээр гоомой үгс хэлсэн юм. ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан ёсоор Тэд тэрхүү ард түмнүүдийг үл устгасан, Харин үндэстнүүдтэй хутгалдан Үйлсээс нь суралцаж, Өөрсдөд нь урхи болох Шүтээнүүдэд нь үйлчилсэн. Охид, хөвгүүдээрээ тэд чөтгөрүүдийг тахиж, Гэмгүй цусыг урсгасан. Охид хөвгүүдийнхээ цусаар Канааны шүтээнүүдийг тахисан Тэгээд газар цусаар бузарлагдсан. Ийн тэд үйлсээрээ бузарлагдан Үйлдлээрээ садар самууныг хийжээ. Тиймээс ЭЗЭНий уур хилэн хүмүүсийнхээ эсрэг асаж, Тэр Өөрийн өвийг жигшсэн. Тэр тэднийг үндэстнүүдийн гарт оруулсан Үзэн ядагчид нь тэднийг захирсан. Дайснууд нь ч бас тэднийг дарангуйлсан. Тэд гар дор нь номхорсон. Олон удаа Тэр тэднийг аварсан. Харин тэд сэдлээрээ тэрсэлж, Гэм буруудаа улам шигдэн ялзарсан. Тэгсэн ч, хашхирахыг нь сонсохдоо Тэрээр шаналлыг нь харсан. Тэдний төлөө гэрээгээ санаж, Энэрэл хайрынхаа бялхмын ёсоор Тэр өрөвдсөн. Бас олзлон авагч бүхнийх нь өмнө Тэрээр тэдэнд энэрлийг соёрхсон. Бидний Бурхан ЭЗЭН, биднийг авраач. Таны ариун нэрд талархлыг, Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд Үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулаач. Израилийн Бурхан ЭЗЭН Мөнхөөс мөнхөд магтагдах болтугай. Бүх ард түмэн “Амен” гэж хэлтүгэй! ЭЗЭНийг магтагтун!

Хуваалцах
ДУУЛАЛ 106 унших