ДУУЛАЛ 100:1-5
ДУУЛАЛ 100:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бүх газар дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун. ЭЗЭНд баяртайгаар үйлчил. Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн. ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй. Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг. Түүний дааман хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор. Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт. Учир нь ЭЗЭН бол сайн. Түүний хайр энэрэл мөнхийнх бөгөөд Түүний итгэлтэй байдал бүх үеийнхэнд юм.
ДУУЛАЛ 100:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Бүх дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун! ЭЗЭНд баяртайгаар үйлчил! Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн! ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй! Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус аа. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг. Түүний үүд хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор! Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт. ЭЗЭН сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх, Түүний итгэмж нь үеийн үед билээ.