ДУУЛАЛ 100:1-4
ДУУЛАЛ 100:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бүх газар дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун. ЭЗЭНд баяртайгаар үйлчил. Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн. ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй. Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг. Түүний дааман хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор. Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.
Хуваалцах
ДУУЛАЛ 100 уншихДУУЛАЛ 100:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Бүх дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун! ЭЗЭНд баяртайгаар үйлчил! Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн! ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй! Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус аа. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг. Түүний үүд хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор! Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.
Хуваалцах
ДУУЛАЛ 100 унших