СУРГААЛТ ҮГС 31:13-17
СУРГААЛТ ҮГС 31:13-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ноос ба маалинган даавууг тэр сонгон авч, гараа хумхилгүй ажилладаг. Худалдаачны хөлөг онгоцнууд мэт тэр хоол хүнсээ хол газраас зөөдөг. Тэр үүр цайхаас өмнө босож, гэр бүлдээ унд цайг бэлтгэж, Шивэгчин бүсгүйчүүлдээ хийх ёстойг нь хуваарилдаг. Тэр газрыг үзээд, худалдан авч, Орлогоороо усан үзмийн мод тариалдаг. Тэр ажилдаа хичээнгүй, шаламгай бөгөөд Түүний гар улам хүчтэй болно.
СУРГААЛТ ҮГС 31:13-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Маалинга ноосыг базааж, Маш баяртайгаар гар нь ажиллана. Хоол хүнсээ хол газраас зөөх нь Худалдаачны хөлөг онгоцууд мэт. Харуй бүрийгээр тэр босож, Хамаг бүлдээ унд цай бэлтгэнэ Зааварчилгааг шивэгчин бүсгүйчүүлдээ Зааж бас хэлнэ. Газрыг нягтлан үзээд, худалдан авна. Гарынхаа үр жимсээр тэндээ усан үзэм тариална. Тэрээр ууцаараа хүчийг бүсэлж, Гараа хүчтэй болгоно.