СУРГААЛТ ҮГС 3:13-26

СУРГААЛТ ҮГС 3:13-26 Ариун Библи 2013 (АБ2013)

Мэргэн ухааныг олдог хүн, Ухаан бодролыг өөрийн болгодог хүн ерөөлтэй еэ Ашиг нь мөнгөнийхөөс ч илүү Орлого нь алтныхаас ч илүү. Энэ нь эрдэнэсээс илүү нандин Тэр нь хүсэл татагч юутай ч зүйрлэшгүй. Түүний баруун гарт нь урт удаан амьдрал Үүний зүүн гарт нь баялаг, алдар суу бий. Түүний зам нь тааламжит Бүх жим нь амар тайван. Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод Түүнийг даруй барьж авагсад ерөөлтэй. Мэргэн ухаанаар газрыг ЭЗЭН суурилуулж, Мэдлэг ухаанаар тэнгэрсийг тогтоожээ Мэдлэгээр нь оёоргүй гүн нээгдэж, үүлс шүүдэр цавдмуй. Хүү минь, саруул ухаан хийгээд хянамгай чанарыг сахиж, Энэ бүхнийг нүднээсээ бүү салга Тэгэх аваас ахуй биед чинь амь, Хүзүүнд чинь гоёл болно, эдгээр нь. Замаараа чи аюулгүй алхах агаад Хөл чинь бүдрэхгүй. Хажуулах үедээ чи үл айх Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх. Гэнэтийн аймшгаас ч тэр Гэм буруутнуудыг цохих хөнөөлөөс ч бүү ай ЭЗЭН чамд эр зориг болж Хөлийг чинь занганд баригдахаас хамгаална.

СУРГААЛТ ҮГС 3:13-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ. Учир нь мэргэн ухааны ашиг болбоос цалин цагаан мөнгөний ашигаас ч илүү, Орлого нь шижир алтныхаас ч илүү. Энэ нь эрдэнэсээс ч илүү нандин, чиний хүсэх ямар ч зүйл түүнтэй зүйрлэшгүй. Түүний баруун гарт нь урт удаан амьдрал залрах агаад зүүн гарт нь алдар суу болон баялаг буй. Мэргэн ухааны зам тааламжит бөгөөд бүх жим нь амар тайван. Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод. Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй. ЭЗЭН мэргэн ухаанаар газрыг бий болгож, Оюун ухаанаар тэнгэрийг тогтоожээ. Түүний мэдлэгээр гүнүүд нээгдэж, үүлнээс шүүдэр унасан. Хүү минь, саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахиж, Энэ бүхнийг нүднээсээ бүү салга. Тийм байх бөгөөс эдгээр нь сэтгэлд чинь амь, Хүзүүнд чинь гоёл болно. Тэгвэл чи замаараа аюулгүй алхах бөгөөд чиний хөл бүдрэхгүй. Чи хэвтэх үедээ ч айж эмээхгүй. Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх болно. Гэнэтийн аймшгаас бүү ай. Хар санааны хор хөнөөл ирэх үед ч бүү ай. Учир нь ЭЗЭН чамд эр зориг болох бөгөөд Хөлийг чинь занганд орохоос хамгаална.