СУРГААЛТ ҮГС 28:25-28
СУРГААЛТ ҮГС 28:25-28 Ариун Библи, 2004 (АБ2004)
Омог бардам хүн эвдрэлцлийг өдөөдөг. Харин ЭЗЭНд итгэгч хүн хөгжин дэвших болно. Өөрийн зүрхэндээ итгэдэг хүн мунхаг. Харин мэргэн хүн аюулаас зайлдаг. Ядууст өгдөг хүн хэзээ ч, юугаар ч дутагдахгүй. Харин ядуу хүнээс нүдээ буруулагч хүн зүхэгдэнэ. Хар санаатай хүмүүс гарч ирэх цагт хүмүүс нуугдана. Харин тэднийг унах цагт шударга зөв хүмүүс олширно.
Хуваалцах
СУРГААЛТ ҮГС 28 уншихСУРГААЛТ ҮГС 28:25-28 Ариун Библи 2013 (АБ2013)
Эрэлхүү хүн эвдрэлцэл өдөөх. ЭЗЭНд найдагч тосон чөмөглөх. Мунхаг хүн болбоос зүрхэндээ итгэдэг Мэргэн хүн харин аюулаас зайлдаг. Ядууст өгдөг хүн хэзээ ч, юугаар ч үл дутагдах Харин нүдээ буруулагч хүн олонтаа зүхэгдэх. Буруутууд дээш гарахад хүмүүс нуугдана. Тэднийг унах цагт зөвтүүд олширно.
Хуваалцах
СУРГААЛТ ҮГС 28 унших