СУРГААЛТ ҮГС 26:20-22
СУРГААЛТ ҮГС 26:20-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Түлээгүйд гал унтарна Хов зөөгчгүйд эвдрэлцэл намжина. Нүүрс цогшиж Мод гал болдог лугаа адил Хэрүүлч хүн хэрүүл өдөөх. Хов яригчийн үгс амтат идээ мэт Ходоодны мухарт ч хүрнэ.
Хуваалцах
СУРГААЛТ ҮГС 26 уншихСУРГААЛТ ҮГС 26:20-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Түлээ дутагдвал гал унтарна. Хов жив зөөгч байхгүй бол хэрүүл маргаан намжина. Модны нүүрс улайссан цогийг бий болгож, Түлээ нь галыг өрдөхийн адил хэрүүлч хүн эвдрэлцлийг өдөөнө. Хов зөөгчийн үгс тансаг идээ будаа мэт байх бөгөөд ходоодны мухарт ч хүрнэ.
Хуваалцах
СУРГААЛТ ҮГС 26 унших