СУРГААЛТ ҮГС 2:7-11
СУРГААЛТ ҮГС 2:7-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Чигч шударгаар замнагчдад саруул ухааныг нөөцөлж Өөлөх гэмгүй явагчдад Тэрээр бамбай болмуй Шударга ёсны харгуйг Тэр хамгаалж, Бишрэлтнүүдийнхээ замыг хадгалмуй. Тэгвэл зөвт байдал, шударга цаазыг чи ухаарна Чигч байдал, сайн зам бүрийг ойлгоно Ингэвээс зүрхэнд чинь мэргэн ухаан орж, Санаа сэтгэлд чинь мэдлэг тааламжтай байна. Хянамгай чанар чамайг сэргийлнэ, Ухаан бодрол чамайг хамгаална.
СУРГААЛТ ҮГС 2:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр цэх шулуун явдалт хүнд саруул ухааныг нөөцөлдөг ба Үнэнч шударгаар явагчдын хувьд бамбай мөн. Тэр шударга ёсны жимийг хамгаалдаг бөгөөд Өөрийнхөө бурханлаг хүмүүсийн замыг сэргийлдэг юм. Тэгвэл зөв болон шударга явдал, Цэх шулуун байдал ба сайн сайхан зам болгоныг чи ухаарах болно. Учир нь мэргэн ухаан чиний зүрхэнд орж, Мэдлэг сэтгэлд чинь тааламжтай байх болно. Хэрсүү чанар чамайг сэргийлэх бөгөөд ухаан нь чамайг хамгаална.