СУРГААЛТ ҮГС 1:1-7
СУРГААЛТ ҮГС 1:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс нь Мэргэн ухаан ба сахилга батыг мэдэх, Билиг ухааны үгсийг ойлгох, Зөв, үнэн, шударга зүйлсийг үйлдсэнээр Сахилга бат болон хэрсүү байдалд суралцах, Гэнэн нэгэнд хэрсүү байдлыг, Идэр нэгэнд бодлоготой үйлдэл ба мэдлэгийг өгөхөөр; Мэргэн нэгэн нь сонсож, мэдлэгээ тэлэх, Ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөөг авахын тулд; Сургаалт үгс хийгээд сургаалт зүйрлэлүүд ба Мэргэн ухаантнуудын үгс хийгээд оньсого таавруудыг нь ухаж ойлгохын тулд юм. ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн. Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.
СУРГААЛТ ҮГС 1:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс оршвой. Мэргэн ухаан хийгээд сахилгад суралцаж, Ухаарлын үгсийг ухан ойлгох, Ухаалаг хандлага, зөвт шүүлт, шударга ёс, Чигч байхуйн сургамжийг олохын тулд, Гэнэн нэгэнд хэрсүү ухааныг, Идэр залууд мэдлэг, хянамгай чанарыг өгөхийн тулд Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Ингэх нь сургаалт үгс, ёгт зүйрлэлүүд, Мэргэдийн үгс хийгээд оньсого таавруудыг нь ойлгож ухахын тулд ажээ. ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм. Мэргэн ухаан хийгээд сургамжийг Мунхгууд л үл тоомсорлодог ажээ.