ФИЛЕМОН 1:8-19
ФИЛЕМОН 1:8-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Тиймээс, хийвэл зохих зүйлийг чинь чамд тушаах үлэмж зориг Христ дор надад бий боловч, хайрын учир би одоо байгаагаараа тухайлбал настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паул гэдгээрээ чамаас хичээнгүйлэн гуйя. Би Онесим гэдэг хүүгийнхээ төлөө чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм. Тэр чамд урьд нь ашиггүй байсан бол, харин одоо чамд ч, надад ч чухамдаа ашигтай. Би түүнийг чам уруу буцаан явууллаа. Тэр бол зүрх минь билээ. Би сайнмэдээний төлөө хүлээсэнд байхдаа түүнийг чиний өмнөөс өөртөө үйлчлүүлье хэмээн дэргэдээ байлгахыг хүссэн. Гэвч чиний сайн үйл нь албадлагаар бус, харин сайн дурын хүслээр байгаасай гэсэндээ чиний зөвшөөрөлгүйгээр үүнийг хийхийг үл хүсэв. Түүнийг чи үүрд буцааж авахын учир тэр чамаас түр зуур салсан биз ээ. Цаашид тэрээр боол шиг бус, боолоос ч илүүгээр махбодын ч дотор, Эзэний ч дотор ялангуяа миний хувьд болон чиний хувьд бүр ч илүү хайрт дүү юм. Иймд чи намайг хамтрагч гэж тооцож байгаа бол намайг хүлээн авахын адил түүнийг ч хүлээн ав. Хэрэв тэр чамд ямар нэгэн мууг хийсэн бол, эсвэл чамд өртэй бол, үүнийг надтай тооцоорой. Паул би өөрийн гараар бичиж байна. Би түүнийг нь төлье. (Өөрөө бас надад өртэй гэдгийг чинь чамд сануулах хэрэггүй байх)
ФИЛЕМОН 1:8-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймээс хэдийгээр би хийвэл зохих зүйлийг чинь чамд тушаах үлэмж зориг Христ дотор надад бий боловч, настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паул би тийм нэг нь байж, хайрын улмаас харин ч чамаас хичээнгүйлэн гуйя. Би Онесим гэдэг хүүгийнхээ төлөө чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм. Тэр чамд урьд нь ашиггүй байсан боловч, харин одоо чамд ч, надад ч ашигтай. Би түүнийг чам уруу буцаан явууллаа. Тэр бол миний зүрх билээ. Би сайн мэдээний төлөө хүлээсэнд байхдаа түүнийг чиний өмнөөс өөртөө үйлчлүүлье хэмээн дэргэдээ байлгахыг хүссэн юм. Гэвч чиний сайн нь албадлагаас мэт биш, харин өөрийн чинь сайн дурын хүслээр байгаасай хэмээн би чиний зөвшөөрөлгүйгээр юу ч хийхийг хүссэнгүй. Чи түүнийг үүрд буцааж авахын тулд энэхүү шалтгааны улмаас тэр чамаас түр зуур салсан байх. Цаашид тэрээр боол шиг бус, харин боолоос ч илүү байх бөгөөд махан биеийн ч дотор, Эзэний ч дотор ялангуяа миний хувьд болон чиний хувьд бүр ч илүү хайрт дүү минь байх болно. Иймд хэрэв чи намайг хамтрагч гэж тооцож байгаа бол намайг хүлээн авахын адил түүнийг ч хүлээн ав. Хэрэв тэр чамд ямар нэгэн мууг хийсэн бол, эсвэл чамд өртэй бол, үүнийг надтай тооцоорой. Паул би өөрийн гараар бичиж байна. Би түүнийг нь төлье (Чи өөрөө бас надад өртэй шүү дээ гэж би чамд сануулах хэрэггүй байх).