НЕХЕМИА 1:7-9
НЕХЕМИА 1:7-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бид Таны эсрэг маш бусармагаар үйлдсэн ба Өөрийн зарц Мосед Таны тушаасан тушаалыг ч, тогтоолыг ч, зарлигийг ч сахиагүй билээ. Та Өөрийн зарц Мосед тушаасан үгээ санаач. Та айлдахдаа “Хэрэв та нар итгэлгүй болбол Би та нарыг ард түмнүүдийн дунд тараана. Харин хэрэв та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахиж биелүүлэх аваас та нараас тараагдагсад тэнгэрийн хамгийн алс хэсэгт байсан ч Би тэднийг тэндээс цуглуулж, Өөрийн нэрийг байлгах гэж Миний сонгосон тэр газартаа аваачна” гэсэн.
НЕХЕМИА 1:7-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Зарц Моседоо тушаасан тушаал, зарлиг болон шүүлтийг тань сахиагүй нь бид билээ. Танд хорон хандсан нь бас бид билээ. Зарц Моседоо тушаан айлдсан үгээ Та санаач. Та “Хэрэв та нар үнэнч бус байвал Би та нарыг ард түмнүүдийн дунд тараана. Харин та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахин мөн үйлдвэл, та нар тэнгэрийн хамгийн алс хэсэгт туугдан тараагдсан байсан ч Би та нарыг тэндээс цуглуулж, нэрээ байлгах гэж Өөрийн сонгосон тэр газартаа аваачна” гэсэн билээ.