МАРK 9:17-25

МАРK 9:17-25 Ариун Библи 2013 (АБ2013)

хурсан олноос нэг нь Түүнд —Багш аа, би хэлгүйн сүнс шүглэсэн хүүгээ Танд авчирсан юм. Хүүг минь тэр эзэмдэх болгондоо газар шидэж, хүүгийн амнаас хөөс цахран, шүдээ хавирч, хөшчихдөг юм. Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны шавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв. Есүс тэдэнд —Итгэлгүй үеийнхээн, хэдий хүртэл Би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гэлээ. Тэд хүүг Түүнд авчрав. Есүсийг хармагц, мөнөөх сүнс тэр дор нь хүүг татвалзуулж, газар унагахад тэр хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав. Есүс, эцгээс нь —Тэр хэр удаан ийм байсан бэ? гэж асуухад эцэг нь —Багаасаа л. Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд шиддэг байлаа. Харин Та юуг ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач гэлээ. Есүс түүнд —“Та чаддаг бол” гэв үү? Итгэдэгт нь бүх юм боломжтой гэхэд хүүгийн эцэг —Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав. Есүс ард олны гүйлдэн цуглаж буйг хараад, бузар сүнсийг зандарч, түүнд —Хэлгүй дүлийн сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар, дахиж түүнд бүү ор гэж хэлэв.

Хуваалцах
МАРK 9 унших

МАРK 9:17-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

цугласан олноос нэг хүн Түүнд —Багш аа, би сүнс шүглэсэн хүүгээ Тан уруу авчирсан юм. Тэр сүнс хүүг минь хэлгүй болгосон. Хүүг минь тэр эзэмдэх болгон түүнийг газар шидэж, хүүгийн амнаас хөөс цахарч, шүдээ хавирч, бие нь хөшчихдөг юм. Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны шавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв. Есүс тэдэнд —Ээ, итгэлгүй үеийнхэн, та нартай Би хэдий удаан байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Хүүгээ Над дээр авчир гэлээ. Тэд хүүг Түүн дээр авчрав. Есүсийг хармагц, тэр даруй мөнөөх сүнс хүүг маш хүчтэй татвалзуулж, газар унагахад тэр амнаасаа хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав. Есүс хүүгийн эцгээс —Тэр хэр удаан ийм байдалтай байсан бэ? гэж асуухад, эцэг нь —Багаасаа л ийм байсан. Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд ч шиддэг байлаа. Харин хэрэв Та юуг ч хийж чаддаг юм бол биднийг өрөвдөж туслаач гэлээ. Есүс түүнд —“Хэрэв Та чаддаг бол” гэв үү? Итгэлтэй хүнд бүх юм боломжтой гэхэд, хүүгийн эцэг тэр дороо хашхирч —Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач гэсэнд, Есүс олон түмнийг хурдан цуглаж байгааг хараад, бузар сүнсийг зэмлэж, түүнд —Хэлгүй, дүлий сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар. Дахиж түүнд бүү ор гэж айлдав.

Хуваалцах
МАРK 9 унших